loader
Г.Ганжаргал агсны унаж нас барсан тагтнаас өндрөөс унах туршилт явуулжээ

Г.Ганжаргал агсны унаж нас барсан тагтнаас өндрөөс унах туршилт явуулжээ

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн тавдугаар сард "Хасу шивэрт" рашаан сувиллын 401 тоот өрөөний тагтнаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан.

Түүний ар гэр, ойр дотныхон нь уг хэргийг зохион байгуулалттай аллага гэж үзэж байсан юм. Харин Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг хийж гүйцэтгэжээ.  

Туршилтад 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.


Туршилтын дүнг үндэслэн цагдаагийн байгууллагаас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгахаар болсон байна.

Түүнчлэн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед сөхөгддөг юм байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зам ашигласны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулахгүй

Улаанбаатар хотыг тойрсон 6 төлбөр авах /товчоод/ цэгүүд цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн

Үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн АРВАН бараа

ҮСХ энэ оны эхний арван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав. Аравдугаар сарын байдлаар инфляц 14.5 хувьд хүрч, өмнөх сараас өсжээ.Уг нь өдийд мах, хүнсний ногооны үнэ буурч, инфляц мөн буурдаг жи

Б.Мөнхцэцэг: Зам дээр асгах 100 чингэлэг бодис Алтанбулагийн боомт дээр ирсэн

Эх сурвалж: EGUUR.MN ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл нэг хоногт л гэхэд 500 гаруй бүртгэгдэж байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл гэхээр аюулын х