loader
Б.Мөнхцэцэг: Зам дээр асгах 100 чингэлэг бодис Алтанбулагийн боомт дээр ирсэн

Б.Мөнхцэцэг: Зам дээр асгах 100 чингэлэг бодис Алтанбулагийн боомт дээр ирсэн

Эх сурвалж: EGUUR.MN 

ТЦА-нд зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл нэг хоногт л гэхэд 500 гаруй бүртгэгдэж байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа тоон мэдээлэл гэхээр аюулын хэмжээнд хүрсэн гэсэн үг. Осол гарч байгаа шалтгаан нөхцөл нь халтиргаа ихтэй үед жолоочид хурдаа тохируулаагүй, зай барьж яваагүйгээс болж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Гэтэл жолооч нарын зүгээс “Зам талбайд давс бодис цацахгүй байгаагаас болж зам гэж коток болсон. Өвлийн цоо шинэ дөрвөн дугуй авч хийгээд байхад л гулсаж очин осол аваар хийчих гээд байна” хэмээн бухимдаад байна. Тэр ч битгий хэл нийслэлийн автозамын нөхцөл байдлыг харуулахаар канки зүүгээд гарчээ. Нөгөө нэг хэсэг нь “Нүүрсээ идэж дуусаад давсаа идчихээ юу гэж” ч шүүмжилж байна.

Цас ороогүй байсан ч давс бодисоо цацаж байгаа

Уг нь Нийслэлийн хот тохижилтын газраас 10 сараас хойш нийтдээ 345 тн давс, 1152 тн бодис цацаад байгаа юм байна. Хэдийгээр цас ороогүй энгийн үед ч гэсэн давс цацдаг ч өндөр, өндөр барилгуудын сүүдэрт байдаг автозамууд нэмэр авахгүй хөлддөг, автомашины яндангаас дан ус гоожиж зам хөлдөөж байна гэх тайлбарыг Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг өгч байлаа.


-Танайхыг давс, бодисоо цацахгүй байна гэдэг шүүмжлэл гараад байна. Давсаа цацаж байгаа юу. Нөөц бий юу?

-Зөвхөн цас ороход ч биш энгийн үед ч гэсэн давсаа цацаж байгаа. Өдөр, шөнө гэсэн хоёр ээлжээр ажилчид маань гарч байгаа. Цас орсон үед л гэхэд хоногт 280 тн бодис, 40 гаруй тн дас цацдаг. Давсыг бага цацаж байгаа учир нь -20-30 хэмийн хүйтэнд хайлах нь бага байдаг. Өнөөдрийн байдлаар бодис давс байхгүй болсон, цацахгүй байгаа зүйл үнэндээ байхгүй. Энэ сарын байдлаар л гэхэд үлдэгдэл нь 565 тн бодисын үлдэгдэлтэй байна.

-500 тн бодис гэхээр таны хэлсэн тоогоор хоёр удаа цацах л бодис гэж ойлгож болох нь?

-Тендер шалгаруулах ажил захирагчийн ажлын албаар явсан. Эхний ээлжийн тендер шалгараад 15-ны өдөр 65 тн бодис ирсэн. Одоо Алтанбулагийн хил дээр 100 вагон бодис ороод ирсэн гэсэн. Харин давсыг бол урд шөнө л гэхэд 70 тн-ыг цацсан. Шөнө 12 цагаас хойш ээлжээр гараад ажиллаад явж байгаа.

-Давс бодис цацдаг техник хэрэгслүүд хэр хүрэлцээтэй байна. Нэг хэсэг гараар цацдаг байсан байх аа?

-16 техникээр давс бодис цацаж байна. Бид хамгийн эхэнд өгсүүр уруу зам руугаа давс бодисоо цацдаг дараа нь нар үзэхгүй байгаа хэсгийн автозамууд руу цацдаг. Хамгийн эхэнд асуудалтай зам болон, төв замаа руу давс бодис цацдаг. Тэрнээс биш бүх зам руу цацдаг гэж бас ойлгож болохгүй. Шөнөдөө 8 техникээр давс бодисоо цацаж байна. Энэ жил мөн 28 ширхэг бичил техник он дотроо багтаж орж ирнэ. 3.5 тэрбум төгрөгөөр зарлагдсан тендер шүү. Бүх зүйл нээлттэй байгаа.

-Иргэд өглөөгүүр давс цацаагүй, хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна гээд байдаг. Танайхаас цацаж байгаа гээд байдаг. Шалтгаан нь юу юм бэ?

-Миний бодлоор бол гөлөөн болсон хэсэг дээр давс асгаад шууд давс суугаад тогтохгүй. Хий үргүй зардал гараад байна. Бид хөлдөлт арай бага үед нь цацдаг. Цас шууд орсон үед давс цацахад шигдэж ороод мөн л үр ашиггүй болж таараад байгаа юм.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статисти

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас цахилгаан эрчим хүчинд хийгддэг засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан эрчим хүч хязгаарлах амралтын өдрүүдийн хуваарийг хүргэж байна. Төв айма

"Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ найман хүнийг АТГ-т шалгуулна

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:11:30 цагт: нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээ