loader
"Ган үзэг 2022" сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шилдгүүдийг шалгаруулах журам

"Ган үзэг 2022" сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шилдгүүдийг шалгаруулах журам

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор", “Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинациар шилдгийг тус, тус шалгаруулна.

  • ШИЛДЭГ ХЭВЛЭЛ   МЭДЭЭЛЛИЙН    БАЙГУУЛЛАГА:
  • ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
  • ШИЛДЭГ РЕДАКТОР:
  • ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

- Шилдэг телевиз - 1

- Шилдэг радио- 1

- Шилдэг мэдээллийн сайт - 1

- Шилдэг сонин-1

- Шилдэг сэтгүүл-1

- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1

 ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

- Телевизийн шилдэг сэтгүүлч-1

- Радиогийн шилдэг сэтгүүлч-1

- Сонины шилдэг сэтгүүлч-1

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1

- Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1

 ШИЛДЭГ РЕДАКТОР:

- Сонин, сэтгүүлийн шилдэг редактор-1

- Телевизийн шилдэг редактор-1

- Мэдээллийн сайтын шилдэг редактор-1

- Радиогийн шилдэг редактор- 1

- Шилдэг менежер-1

- Шилдэг судлаач-1

 ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

- Телевизийн шилдэг бүтээл-1

- Радиогийн шилдэг бүтээл – 1

- Сонины шилдэг бүтээл -1

- Сэтгүүлийн шилдэг бүтээл - 1

- Мэдээллийн сайтын шилдэг бүтээл -1

- Гэрэл зургийн шилдэг бүтээл -1

- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
  • Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
  • Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
  • Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллага нь МСНЭ-ийн гишүүний татварын өргүй байна.
  • Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
    • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
    • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
    • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын 101, Pro ONE оффис төв, 503 тоот. Утас: 11-330948, 99097968, 99092658

И-Мэйл: mseonline@yahoo.com  

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг 2022 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулагдах “Ган Үзэг 2022” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмаар зарлана.

 

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

 

foto
Нийтлэгч: Зул Зул

1 сэтгэгдэл

  • Hello World! https://l232di.com?hs=54cf3373dab53b99b9d97630e0326455& - x01mp3rx0z@mailto.plus
    3 жилийн өмнө

    2lkpmj

    54.36.101.21

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шилэн данс шинэчлэгджээ

Монгол Улсын Сангийн яам 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг нэвтрүүллээ.Иймд шинэ шилэн дансны системд бүртгүүлээгүй байгууллагууд 2022 ондоо багтан бүртгэлд

О.Нямсүрэн: ЭМД-ын шимтгэл ₮66,000, НД-ын сайн дурын даатгал ₮74,250 болж нэмэгдэж байна

ЭМД-д иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин 56,700 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.

“Халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн, шаталсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамж, түүний эрх зүйн орчны талаар “Редакцын уулзалт”-аараа хэлэлцлээ.