loader
С.Ганбямба: Цэргийн алба хаагчид санамсаргүй байдлаар амь насаа алдах асуудлыг багасгахад олон ажил хийнэ

С.Ганбямба: Цэргийн алба хаагчид санамсаргүй байдлаар амь насаа алдах асуудлыг багасгахад олон ажил хийнэ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн. Уг саналыг хэлэлцэх үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Цэргийн алба хаагчид амь насаа алдсан асуудал өнгөрсөн жил гарсан. Та ажлаа аваад энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллах вэ? Цаашид цэргийнхэн амь насаа алдахгүй байх, ялангуяа ар гэрийнхэнтэй нь холбоотой байж, гомдол саналыг авах талаар ямар ажил хийх вэ?

Хүүхэд, залуучууд, иргэдэд эх оронч үзэл олгох нь чухал асуудал болоод байна. Солонгост осол болоход залуучууд ямар ч ойлголтгүй байна. Цагдаа нар ч сандарсан үед юм хийж чадаагүй. Та ажлаа аваад үүнд хэрхэн анхаарах вэ" хэмээн асуув. 

Алба хаагчдыг ар гэртэй нь холбох гар утсыг ажиллуулж байна

Түүний асуултад ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч С.Ганбямба "Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний нэгтгэл анги салбаруудад хугацаат цэргийн алба хааж байгаа залуучууд эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах асуудал байгаа. Энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комисс судалгаа явуулж, бидэнд тодорхой зөвлөгөө өгсөн. Тухайлбал, Батлан хамгаалах яам, ЗХЖШ дээр иргэдийн гомдол саналыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулж байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч суралцдаг бүх объект дээр камерын хяналтын систем байршуулсан. Мөн хугацаат цэргийн алба хааж буй залуучуудыг ар гэртэй нь холбох тусгай утсыг цэргийн ангид ажиллуулах, ялангуяа тухайн алба хаагч нарыг хариуцаж буй дарга нарын гар утсаар холбох асуудлыг 2021 оны цэрэг татлагаас эхлээд хэрэгжүүлээд байна.

Цэргийн албаны осол гэмтлээс хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, санамсаргүй байдлаар амиа алдах гэх мэт асуудлын хувь хэмжээг багасгах чиглэлээр зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад олон ажил хийнэ. 

Цэрэг эх оронч үзлийг өсвөр насныханд олгох нь хамгийн чухал. Хүүхэд залуучуудад цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх хөтөлбөр гаргасан. Сургалт, судалгаа бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэдгийг хэллээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажилла

Улаанбаатарт 20 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.

Шашны байгууллагууд хамтдаа НҮБ-ын Олон Улсын Энх Тайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна

Албан ёсны арга хэмжээний дараа шашны байгууллагын төлөөллүүд хамтран хот тохижилт үйлчилгээний заавраар төв талбайн усан оргилуур болон түүний ойр орчмыг угааж цэвэрлэх САЙН ДУРЫН ҮЙЛЧЛЭЛ хийсэн юм.