loader
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна.БШУЯ, БЕГ, Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, НҮБ Хүүхдийн сан, хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үе тэнгийнхний дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох сургалт, нөлөөллийн ажлыг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг зохион байгууллаа.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо нь Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл, Говьсүмбэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Төв аймаг, Баянхонгор, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 160 сургуультай хамтран ажиллаж сургалт хийсэн юм.

Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж нийслэл болон орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг хамруулсан үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах аргазүйг нэвтрүүлж байна.

Урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд дээрэлхэгч, гэрч, хохирогч гурван талыг оролцуулан хүүхдийн зан төлөвийг засах, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж сурах арт терапи арга зүй олгох сургалтад Баянхонгор аймгийн 33 сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг хамруулав.

Сургалтын үр дүнд “Мөрөөдлийн жигүүр” арт терапи хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалтыг зохион байгууллаа. Энэ жилийн аяны хүрээнд сургуулийн ажилтнууд, дотуур байрны багш нар, нэгдсэн сургууль, удирдлага, багш сурагчид, эцэг эхчүүд, хүүхдийн оролцооны клубууд нэгдэж дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр олон ажил өрнүүлж байна.

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдөр намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгө

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын а

Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат тээврийг туршина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр буюу “ЭйЖиВи”-г туршилтаар эхлүүлэх болжээ.Ингэснээр тус боомтоор гарах нүүрсний экспорт 10 сая то