loader
АГААРЫН ТЭЭВРИЙН САЙН бас МУУ МЭДЭЭ

АГААРЫН ТЭЭВРИЙН САЙН бас МУУ МЭДЭЭ

Иргэний агаарын тээвэртэй холбоотой сайн бас муу мэдээ байна.

 Сайн нь Монголын иргэний агаарын тээврийн онгоцуудыг ОХУ-ын дээгүүр нисэхийг зөвшөөрөхөөр Британы даатгалын компаниуд шийдсэн байна. ОХУ болон Украины хооронд өрнөж буй дайны нөхцөл байдалтай холбогдуулан ИБУИВУ олон хориг тавьсны нэг нь ОХУ-ын нутаг дээгүүр нислэг үйлдэх агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй гэдэг байсан юм. МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд нь Их Британид давхар даатгалтай байдаг. Хоригийн улмаас МИАТ-ийн нислэгүүд Истанбулаар дамжин нисэж, ингэснээр нислэг үргэлжлэх хугацаа 3 цаг 10 минутаар уртассан билээ.  ИНЕГ-ын удирдлагуудын уйгагүй хүчин чармайлтын ачаар ийнхүү найман сарын дараа хуучин маршрутаар нисэх боломжийг олж авчээ. Хоригт хамрагдахгүй болсноор МИАТ-ийн нислэгүүдэд Зүүн болон Зүүн өмнөд Ази, Хойд америкийн баруун эргээс нислэг үйлддэг компаниудтай code sharing хийх, дамжин өнгөрөх нислэг хийх зэрэг маш өргөн бизнесийн боломж нээгдэж байгаа юм. Учир нь, ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нисэх нь гадаадын нислэгүүдийн цагийг хамгийн багадаа 4 цагаар сунгаж, эрэлтийг бууруулаад байгаа юм. Ашиглаж чадах эсэх нь Засгийн газар болон ИНЕГ-ын удирдлагуудын сэтгэлгээ, чадвараас ихээхэн хамаарах биз.

 Муу мэдээ нь, ийм сайхан боломжтой зэрэгцээд агаарын тээврийн хоригт орох, эрхээ хязгаарлуулах эрсдэл үүссэн явдал юм. ИНЕГ-ын удирдлага агаарын тээврийн боломжийг өргөсгөх гээд ажиллаад байхад дунд шатны зарим ажилтнууд үгсэн хуйвалдах замаар оросын Ental airlines нислэгийн компанийн онгоцыг Монголд ажиллах боломж олгох, нойтон түрээсээр ашиглахаар хөөцөлдөж, бүр хоёр ч онгоцыг Буянт-Ухаа буудалд авчирсан байна. Орос нисгэгчид Монголоос захиалга ажил олдох болсонд туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ. Одоогоор АН-2 маркийн онгоцууд захиалгаа хүлээн зогсож байна. Хэсэг ажиллуулж байгаад төрийн мөнгөөр хямдхан авах санаархал ч тэднийг оруулж ирсэн төрийн албан хаагчдад байгаа гэнэ.

Ийм сэжигтэй, хувийн эрх ашгийг эрхэмлэсэн оролдлого нь МИАТ-ийн нислэгүүдийг  ОХУ-ын дээгүүр өнгөрөхийг зөвшөөрсөн шийдвэрийг цуцлах, олон улсын нислэг үйлдэх эрхийг нь хаах зэрэг олон эрсдэлд хүргэх юм. Агаарын тээврийн салбар нь аюулгүй ажиллагаа, олон улсын стандарт дүрэм, журам, хуулийн зохицуулалт ихтэй, шийтгэл хатуу салбар байдаг. Оросын агаарын тээврийн компанийг оруулж ирэх ажлыг гардан хөөцөлдсөн хүмүүсийг эрэн сурвалжилж тодорхой болгохоор сэтгүүлчид ажиллаж байна. ИНЕГ-ын дунд шатны ажилтнууд удирдлагынхаа бий болгож буй таатай боломжуудыг үгүйсгэж мэдэх энэ мэт тун аюултай оролдлого хийх нь хэр зохистой вэ. Хэдхэн хүний ашиг олох эрмэлзлэлээс болоод нийт монголчуудын Европ руу богино цагаар нисэх, МИАТ ТӨХК-ийн бизнесийн нэмэлт боломжууд хаагдах зэрэг эрсдлүүд үүсэж байгааг холбогдох яам, төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. 

 

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.Үүнээс А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 254.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, Д

"IHC” коин худалдан авч хохирсон иргэн: Насаараа хураасан 140 сая төгрөгөө коин худалдаж аваад алдчихлаа

"IHC” коин худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан гэх бусад хохирогч нарыг төлөөлөн олон нийтэд хандав.Тэрбээр "Би коины хохирогч. Өөр бу

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо

ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх са