loader
Загвар өмсөгч, бүжигчин Suzy Perez бүсгүйн гунигт амьдрал

Загвар өмсөгч, бүжигчин Suzy Perez бүсгүйн гунигт амьдрал

Suzy Perez хэмээх бүсгүй бол Доминикан гаралтай загвар өмсөгч бүсгүй байсан юм. Урт хар үс, карамель царай, галбирлаг биеэрээ ялгардаг тэрээр алдарт дуучин Женнифер Лопезийн туслах бүжигчин байсан төдийгүй дуучин, реппер P Diddy-тэй хамтарч ажилладаг амжилттай нэгэн байжээ. Сүзи бас хэд хэдэн сэтгүүлийн нүүр зурган дээр гардаг тийм л нэр хүндтэй, үзэсгэлэнтэй, мөнгөтэй загвар өмсөгч байлаа. Гэтэл түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм.

Сүзи нэгэн загварын агентлагтай гэрээ байгуулсан нь түүний карьерийг дээшлүүлэх ёстой байтал агентлагыг удирдаж байсан хүмүүс Сүзи-н амьдралд муугаар нөлөөлөх муу төлөвлөгөөтэй байжээ. Зарим хүмүүсийн яриагаар тэрхүү загварын агентлаг залилан хийж, Сүзи барьцаанд орон, элдвээр дарамтлуулсанаас үүдэн хар тамхины хамааралтай болж улмаар үл таних этгээдүүдэд хүчирхийлүүлсэн гэсэн мэдээлэл байдаг. Suzy хар тамхинхаас хэзээ ч гарч чадахааргүйгээр хамааралтай болж маш ихээр донтох болжээ. Тэрээр нэг хэсэг ор сураггүй алга болсон ба 2005 онд Нью-Йоркийн гудамжинд хог түүж, мөнгө гуйж байгаа байдалтайгаар нь олж байжээ.
Удалгүй хүү нь ээжийгээ олж улмаар хэсэг хүмүүс туслаж нэг хэсэгтээ гайхалтай эдгэрч засал авч байсан Сүзи амьдралд эргэн ирсэн ч харамсалтай нь энэ нь удаан үргэлжлээгүй юм. Сүзи амьдралаа хэвийн байдалд оруулна гэдгээ олон нийтэд хандан хэлж өөрийн инстаграм хаягаа хүртэл нээж өөрийн ахиц дэвшилээ хуваалцаж байсан юм. Тэрээр 2020 оны 4р сараас хойш өөрийн инстаграмм хуудсаа шинэчлээгүй орхисон юм. Сүзигийн гол шалтгаан нь сэтгэцийн өвчинтэй болсон байсан ба түүнийгээ дийлж чадаагүй эргээд гудамжиндаа гарсан. Хар тамхи, архи, мөрийтэй тоглоом гэх мэт ер нь л хүнийг өөрийн мэдэлгүй болтол донтуулдаг зүйлсүүд ийм л хор хөнөөлтэй аюултай!!!!
Эх сурвалж: Voxbliss.com


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт өдөртөө 27-29 градус дулаан байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй дулаан байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан

АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заал