loader
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа

 
Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын хүсэл тэмүүлэл бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн тулгуур багана, оюун ухааны охь ундарга, боловсрол мэдлэгийн алсын хараа юм.
Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлого болоод түүний хэрэгжилт ямагт Улаанбаатар хотын иргэн Таны төлөө, Улаанбаатар хотыг сурч мэдэхээр зорин ирж буй оюутан залуусын төлөө, аав ээжийнхээ гараас эрдмийн өргөө руу чавхдан гүйлдэж буй хүүхэд багачуудын төлөө, иргэн нэг бүрийн төлөө зориулагдах учиртай. Энэ бол Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх зорилтыг хангах, үр дүнд хүрэх эрхэм зорилгын үндсэн гол чиг шугам, үүрэг хариуцлагын газрын зураг юм.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022-2023 онд шилжих хичээлийн шинэ жилээр сургуулийн өмнөх боловсролын 679 байгууллагад 150 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 290 сургуульд 360 мянга орчим хүүхэд суралцаж байна. Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүллээ.
 
Мөн энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдсэн нэг том шинэчлэл бол төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах замаар цэцэрлэгийн бүртгэлийн сугалааг бүрэн халсан явдал юм. Үүний төлөө Засгийн газар, нийслэлийн удирдлага нэгэн зорилгоор хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрч чадлаа.
Энэ бол эцэг эх, хүүхэд багачууд Та бидний нэгэн зорилгот хамтын ажиллагааны үр дүн юм.
​Эцэст нь, нэгэн зүйлийг онцлон тэмдэглэе. 2022-2023 оны хичээлийн шинэ жил бол бид бүхний хувьд төдийгүй хүүхэд багачууд, оюутан залуус, багш ажилтан ажиллагсад, эцэг эхчүүд хэн бүхний хувьд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хөл хоригдож, сурч боловсрох эрхээ хасуулсан таагүй цаг хугацааны дараах сэтгэлийн, боловсролын эдгэрэл хайсан он жилийн эхлэл юм. Иймд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, эмч, эмнэлгийн байгууллагын заавар зөвлөгөөг ягштал биелүүлэн суралцахыг Та бүхнээсээ хүсье. Тэгш, хүртээмжтэй боловсролын төлөөх сайн санаачилга, сайн үр дүн бүхэн Улаанбаатар хотын иргэн нэг бүрт тусыг өгч, гэрлийг түгээх болтугай.
 
Эрдмийг дээдэлж, тэгш боловсролыг баталгаажуулсан Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
 
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарц гарга

200 саяын хахууль авсан мэргэжлийн хяналтын албан тушаалтны хэрэг прокурорт шилжлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдэ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гарган хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер байгуулах цогцолбор төсөл юм. Өнөөдрийн байдлаар Бизнес инкубатор сургалтын төвийн барилга, хамгаалалтын бүс, хоёр ширхэг 630 кВА “Хаалттай дэд өртөө”-ний бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.