Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард байрлах Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус төвийн өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийг өргөтгөн шинэчилснээр жилд 3000-3500 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа юм. Өмнө нь тус төвд жил бүр 300-400 хүүхэд хэвтэн эмчлүүлж, дунджаар 1500 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байв.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтуудыг тусгажээ. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж. Харин цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20 мянган төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна.
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилгаар "Хөгжлийн бэрхшээлтэй, түүний дотор аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан үндэсний хэмжээний нийгмийн оролцооны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Аутизмын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, есөн ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдөр Монголын Аутизмын холбооноос Монгол Улс дахь аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэснээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарт танилцууллаа.
Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э. Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцсэн байна.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав
Эрт илрүүлэг эхэлснээс хойш улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ.Тэднээс 382 мянга 721 буюу 45,5
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уламжлалт өглөөний уулзалтаараа нүүр, амны тусламж үйлчилгээ
Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа. Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн
Эрүүл мэндийн даатгалын сангаас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцууллаа.Тодр