loader
Энэтхэг улс тусгаар тогтосны 75 жилийн ойг тэмдэглэв

Энэтхэг улс тусгаар тогтосны 75 жилийн ойг тэмдэглэв

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 75 жилийн ойг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өглөө Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн Монгол анд нөхдийн хамт ЭСЯ-ны байранд тэмдэглэлээ.

Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд М.П.Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар дурдаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. 

Элчин сайд мөн шинээр сонгогдсон Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх  Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав. 

Энэ үеэр Монгол оюутнууд болон Монголд амьдарч буй Энэтхэг иргэдийн урлагийн тоглолтууд зочдын сонорыг мялаалаа. 75 жилийн ойн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн тусгай зочдод Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан болон Дашчойлин, Бетуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн иргэд багтжээ.



 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Э.Бат-Өлзий: Өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Сайн байна уу? - Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу? - Намайг Эрдэнийн Бат-Өлзий гэдэг. 1999 онд Анагаах Ухааны Их сургууль төгссөн. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчээр 2

УИХ-ын чуулганы танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр гаргасан.

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнд 30 орны жүдоч хүч үзнэ

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд