loader
Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг энэ  сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

улзалтын эхэнд ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ. Уулзалтаар хоёр улсын шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 1 давхарт11:00 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон ДИТХ-ын төлөөлөгч "У" нь УБТЗ-ын салбар нэгжид даргын албан тушаал хашиж байхдаа шүүхээр ял шийтгэл

Улаанбаатарт -10 градус хүйтэн, цас орохгүй

2023 оны хоёрдугаар сарын 08-ны цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи: Нутгийн баруун ө

Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.