loader
Ш.Адьшаа: Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал

Ш.Адьшаа: Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал

УИХ-ын чуулганы /2022.06.30/-ийн хуралдаанаар О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.” гэсэн агуулга бүхий заалт нэмэхээр тусгасан байна. 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, үзэл бодол нийлэхгүй байгаа учраас түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч Д.Ганбат нь  албаа хүлээлгэж өгөхгүй 7 сар гаруй хугацаанд гүрийж, үүний улмаас тус бүлэг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.

Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Энэ өдөр нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргыг намаас томилдог байх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Тэрээр өөрийн багийн хүн болох С.Эрдэнийн дэмжлэгт найдаж байгаа нь ойлгомжтой. Түүний энэ санал гишүүдээс дэмжлэг аваагүй бөгөөд Ш.Адьшаа гишүүн “Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал. Нам төрийн дээр байсан хуучин цагийг эргүүлэн авчрах нь ардчиллаас ухарч байгаа хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зээлийн батлан даалтын сангийн Хойд бүсийн салбараас Орхон аймаг дахь Хаан банкны бизнес төвтэй хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Хайрлаж энэрэх ухаан “заадаг” хүүхдүүд

2015 онд БНСУ-д зохион байгуулсан Дэлхийн боловсролын чуулганд оролцсон 160 орны төлөөлөгчид хэтийн хараагаа тодорхойлон “Боловсрол 2030” буюу Инчоны тунхаглалыг баталсан.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг саатуулжээ

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас шалгаж, саатуулжээ.