loader
АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН-ын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно. Тодруулбал, АН Үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбогдуулан улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн.
АН-ын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс  29-ний өдөр санал хураалт явагдаж, улмаар зургадугаар сарын 02-ны өдөр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаараа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон гишүүддээ “Батламж”-ийг гардуулан олгосноор шинэчлэл, шинэтгэлийн эхлэлийг тавиад байна.
Иймд АН-ын  XIV их хурлаар намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороооны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлах аж.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сарын 5-нд Төрийн ордны хаалгыг эвдсэн долоон иргэнийг өчигдөр саатуулжээ

Төрийн ордны хаалгыг эвдсэн долоон иргэнийг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад “Ө

Зах, худалдааны төвөөс хүнс авах иргэдийн чадамж буурчээ

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөртэй уралдаж өсч байгааг олон нийт хэлж буй. Түүгээр ч зогсохгүй эрх баригчид гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч цаашид ч үнэ өсөх хандлагатай бай

Робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ

DeMo Hub хөгжлийн төв-д Хүүхэд багачуудын оюуныг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой робот, steam робоконы сургалт хичээллэж эхэллээ. 7 хоног бүрийн хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэж б