loader
Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн өмчит компаниуд “Хөгжлийн банк”-ны зээлээ төлж эхэлжээ

Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн өмчит компаниуд “Хөгжлийн банк”-ны зээлээ төлж эхэлжээ

Энэ сарын 20-нд Монголын Үндэсний телевизийн  “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул оролцсон. Тэрээр “Хөгжлийн банк” тойрсон өр зээл, эргэн төлөлт бусад асуудал ямар түвшинд явааг ярьсан нь анхаарал татлаа.

Н.Мандуулын яриагаар бол  “Хөгжлийн банк” байгуулагдсан цагаасаа хойш 11 жилийн хугацаанд 9,8  их наяд төгрөгийн эх үүсвэр татан босгожээ.  Эндээс 7,1 их наяд төгрөгийг буцаан эргэн төлсөн бол 2,7 их наяд төгрөгийн өглөгтэй юм байна. Өнгөрсөн хугацаанд 3000 орчим төсөл, арга хэмжээ санхүүжүүлж, 3,2 их наяд төгрөг эргэн төлөгдөөд хаагдсан аж. Одоогоор “Хөгжлийн банк”-ны баланс дээр 2,6 их наяд хүүтэйгээ нийлээд 3,1 их наяд зээлийн архив байгааг хэлж байна.

2022 оны нэгдүгээр сарын 20-нд “Хөгжлийн банк”-ны нөхцөл байдлыг олон нийтэд зарласан байдаг. Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнгөрсөн жилийн эцсээр “Монгол банк”-наас шалгалт хийжээ. Шалтгалтаар нийт 3,2 их наядын зээлээс 1,8 их наяд нь чанаргүй зээл болсон байна гэдэг дүгнэлт гарсан байна.  Энэ дүгнэлт гарсанаас хойш төлүүлэх арга хэмжээ эрчимтэйгээр идэвхижээд нийт зээлээс 273 тэрбум төгрөг нь төлөгдсөнийг Н.Мандуул хэллээ.

Эргэн төлөлтийн мөнгийг “Төрийн сан”-гийн тусгай дансанд төвлөрүүлж байгаа аж. Одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлээр хуваагаад үзэхэд төрийн байгуулагийн найм орчим хувь нь төлөгдсөн үлдсэн нь хувийн хэвшлийн зээл эргэн төлөгдөөд байгаа гэнэ. Гуравны нэг нь төрийн өмчит компанийн чанаргүй зээл юм байна.  Төрийн өмчит компанийн зээлийг төлүүлэхгүй бол “Хөгжлийн банк” -ны ирээдүй тун бүрхэг байгааг “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул онцолж байв.

Өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд “Хөгжлийн банк” Засгийн газрын шийдвэрийн дагуу зээл олгож байсан. Ингэхдээ төрийн өмчит компаниуд зээл авч байсан бөгөөд нийгмийн шинж чанартай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байдаг. Ийм учраас эргэн төлөгдөх боломжгүй болж, өнөөдөр ийм их өр төлбөрт “Хөгжлийн банк”  ороод байгаа гэж ойлгож болно.

Гэхдээ “Хөгжлийн банк”-ны зүгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн юм байна. Үүний дагуу тодорхой шийдвэр гаргуулж,  төрийн өмчит компанийн  зээлийг эргэн төлүүлээд эхэлжээ.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2023 онд “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн хүн ам найман тэрбум болсон өдөр Австралид мэндэлсэн монгол хүү төрсний гэрчилгээгээ авав

Дэлхийн хүн ам 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн билээ. Тухайн өдөр Австрали улсын Канберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү Монгол Улсын Элчин сайдын яаманд аав, ээж, эмээгийнхээ

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.