loader
Энэ зун нислэгийн багтаамж 96 хувиар, суудлын тоо 132 хувиар өснө

Энэ зун нислэгийн багтаамж 96 хувиар, суудлын тоо 132 хувиар өснө

Хил хаагдсан цар тахлын хугацаанд нислэгийн тоо эрс буурч, агаарын тээврийн салбар хүнд нөхцөлд ороод байсан. Харин 2022 оноос энэ салбар сэргэж эхэлсэн дүр зургийг тоон статистикээс харж болохоор байна. Тодруулбал, 2022 онд гадаадын болон орон нутгийн нислэг 2019 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн байх бөгөөд 2023 оны зуний нислэгийн хуваарь 2022-2023 оны өвлийн хуваариас олон байгаа юм.

2023 оны төсөөлөл 2022 оноос давжээ

2019-2023 оны агаарын тээврийн үндсэн үзүүлэлтийн хүснэгтийг ИНЕГ-аас бэлтгэн гаргажээ.

Үүнээс харахад, 2023 оны төсөөллөөр бол:

  • Зорчигч тээврийн 1.5 сая нислэг
  • Ачаа тээврээр 20 мянган нислэг
  • Өнгөрөлтийн 41.5 мянган нислэг
  • Орон нутгийн 7.8 мянган нислэг
  • Олон улсын 6.8 мянган нислэг үйлдэхээр байна.

Үүнээс гадна орон нутгийн 12, олон улсын 30 нислэгийн чиглэлтэй. Агаарын харилцааны хэлэлцээртэй орнуудын тоо 2022 онд 39 байсан бол 44 болж нэмэгдэх төсөөлөлтэй байгаа аж.

2023 оны энэ төсөөллийг өнгөрөгч 2022 онтой харьцуулахад:

  • Зорчигч тээвэр 16.9 хувиар
  • Ачаа тээвэр 19.7 хувиар
  • Өнгөрөлтийн нислэг 9.5 хувиар
  • Олон улсын нислэг 22.5 хувиар тус тус өссөн бол,
  • Орон нутгийн нислэг 11.8 хувиар буурчээ.

Гэвч 2019 онд дүйцэхгүй байна

Харин цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулах юм бол буурсан нь илүү олон.

Тодруулбал,

  • Зорчигч тээвэр 41.4 хувиар
  • Өнгөрөлтийн нислэг 222 хувиар
  • Орон нутгийн нислэг 1 хувиар
  • Олон улсын нислэг 47.3 хувиар тус тус буурсан байна.

Өнгөрөлтийн нислэг 2019 онд 133,663 хийгдсэн бол 2023 онд 7887 байх төсөөлөлтэй байгаа аж. Энэ нь геополитик, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх нислэгүүд манай орон болон бүс нутгийг тойрон өнгөрч буй дүр зурагтай. Өнгөрөлтийн нислэг өнгөрөгч 2022 онд 8819 байжээ. Тэгэхээр 2023 онд өмнөх оноос ч бага өнгөрөлтийн нислэг хийгдэх нь.

Дээрхээс харахад, агаарын тээврийн үзүүлэлт 2023 онд 2022 оноосоо сайжрах төлөвтэй ч цар тахлын өмнөх 2019 онтойгоо дүйцэх хүртэл бас бус хугацаа байгааг илтгэж байна.

2022 онд агаарын тээврийн салбар ингэж сэргэжээ

Тэгвэл, өнгөрсөн 2022 онд агаарын тээврийн салбар хэрхэн сэргэсэн бэ.

Нислэгийн тоогоор авч үзвэл,

  • 2020 онд 198,523 байсан зорчигч тээвэр 952,765 болж
  • 2020 онд 6194 байсан ачаа тээвэр 11,654 болж
  • 2020 онд 4663 байсан орон нутгийн нислэг 8819 болж
  • 2020 онд 1721 байсан олон улсын нислэг 5334 болж тус тус нэмэгдсэн юм байна.

2023 оны зуны нислэгийн хуваарь нэмэгдсэн

2023 оны зуны нислэгийн хуваарь 2022-2023 оны өвлийнхтэй харьцуулахад үнэмлэхүй нэмэгдэх нь.

2022-2023 оны өвөл АХХ-ийн багтаамж 1,868,496 ба агаарын тээвэрлэгчдийн нийлүүлэх суудал 474,626 байжээ.

Харин 2023 оны зун харгалзан 3,658,356 ба 1,098,950 болж өсөх хуваарьтай байна. Энэ нь АХХ-ийн багтаамж 96 хувиар, агаарын тээвэрлэгчдийн нийлүүлэх суудлын тоо 132 хувиар өснө гэсэн үг аж.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ ТУЛ ХОЙШИЛНО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлтийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан

С.Амарсайхан: Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулахад “Тоёота моторс” корпораци анхаарал хандуулах цаг болсон

Шадар сайд С.Амарсайхан "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid авт