loader
Халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11,539 толгой мал гаргалаа

Халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11,539 толгой мал гаргалаа

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11,539 толгой мал гаргалаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллага, дүүрэг, хороодын албан хаагчид тэргүүтэй 1009 хүн 171 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах, мөн дахин орж ирэхээс сэргийлэх зорилгоор 56 мэдэгдэх хуудас, 249 албан мэдэгдлийг малтай иргэдэд хүргүүлж, долоон хүнд торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн хот руу орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх зэрэг  ажлыг зохион байгуулж буй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Лхагвасүрэн: Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсооно

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран

Өндөр настан бүл цөөн айлын малыг хулгайлдаг малчдыг илрүүллээ

Дорнод аймгийн Сэргэлэн, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээс мал хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага илрүүллээ.