loader
Амгалан ДЦС-ын зуухны засвар өнөөдөр дуусахаар Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халуун усыг өгнө

Амгалан ДЦС-ын зуухны засвар өнөөдөр дуусахаар Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халуун усыг өгнө

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас халуун ус хязгаарлаад байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна.

Энэ талаар Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас тодруулахад "Амгалангийн дулааны станцын зууханд гэмтэл гарсан учир засвар хийж байгаа. Уг засвартай холбогдуулан Баянзүрх дүүргийн айл өрхүүдийн халуун усыг түр хязгаарласан. Харин айл өрхийн халаалт хэвийн байгаа.

Амгалан дулааны станцынхан засварыг өнөөдөртөө багтаан дуусгана гэсэн. Засвар дуусахаар айл өрхүүдийн халуун усыг өгнө" гэв.

Өмнө нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уг станцад гэмтэл гарч зарим айл өрхийн халуун усыг таслаад байсан билээ.

Тус дулааны станцаас Ус 15, Батлан хамгаалахын их сургууль, XVI хороолол, Соросын сангийн орчим, Госпиталийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ойролцоох газрууд дулаанаа авдаг бөгөөд 2015 онд ашиглалтад оржээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Коронавирусийн халдварын үед дэлгэх орны төлөвлөгөөнд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг оролцуулах үүрэг өгөв

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.Энэ удаагийн хурлаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдварын нөхцөл байдлын мэдээлэл, томуугийн идэ

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

Монгол Улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.Үүнээс А-80 автобензин 17.3 мянган тонн, АИ-92 автобензин 254.3 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.8 мянган тонн, Д

Улаанбаатарт 12-14 градус дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.