Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 08-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ. БНХАУ цар тахлын хорио цээрийн дэглэмээ бууруулсан. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд зогссон ачаа тээврийг нээж байгаа юм.
БНХАУ-руу зорчих иргэдэд тус шаардлага тавьж байгаа. Тодруулбал 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгөх /сөрөг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй/. Үүнээс гадна зорчих иргэд мэдүүлгээ цаас болон цахим хэлбэрээр бөглөх шаардлага тавьж байгаа.
Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. Харин дараа нь 500-1000 болгож тоог нэмэгдүүлнэ. Эрээн хотод гурван жил гадаадаас ирэх иргэдийг хүлээж аваагүй учир нөхцөл байдал бүрэн хангагдаагүй байгаа хэдий ч манай улсаас очих иргэдийг 22 зочид буудал хүлээж авах үнийн саналаа өгсөн байгаа.
Мөн хоёрдугаар сарын 08-наас найман хүнээс доош суудалтай тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлнэ . Харин “УАЗ 469” авто машиныг хил хооронд ашиглаж болохгүй гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн.
-Сурв: БНХАУ-аас Монгол Улс руу нэвтэрч байгаа иргэд ямар дүрэм журам мөрдөх вэ?
БНХАУ-ын иргэд Монгол Улс руу зорчихдоо одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нэвтэрнэ.
-Нэгдүгээр сарын 08-нд оруулах автомашиныг хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Энэ асуудлыг манай АТҮТ хариуцаж байгаа. Ойрын хугацаанд тээвэрлэлт хийх ачаа тээврийн жолоочид АТҮТ-ийн салбарт бичиг баримтаа өгнө. Цаашдаа энэ 100 гэсэн тоог нэмэгдүүлнэ.

















Сэтгэгдэл үлдээх