loader
ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараарахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгаж эхэллээ.

Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрийг зарлахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Сүхбаатар талбайд тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр морьтой иргэд жагсаалд нэгдэхээр ирсэн ч төв талбай руу тэднийг нэвтрүүлсэнгүй. Өөр нэгэн жагсагч "Хоёр хүүхдийнхээ хоолны төлөө шампунийн мөнгөө хэмнэж байна" хэмээгээд үсээ хусав.

Тэгш бус байдал газар авсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Иргэдийн орлого хэрэглээнд хүрэхгүй болсон гэх мэт олон шалтгааны улмаас иргэд ийнхүү жагсаж байгаа ч бүх нийтийн нийтлэг шаардлага нь шударга байдал. Шударга байдлын төлөө иргэд Сүхбаатарын талбайд жагсаж буй бол зураачид уран бүтээлээрээ нэгджээ.

Тухайлбал зураач Б.Хүрлээ монголчуудын амьдрал, эрх баригчид, эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын наймаа зэрэг асуудлыг хөндөн зурсныг толилуулж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авлаа

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ. Хятадын хоригт Тайванийн ардчилсан с

Нийгмийн даатгалын сангийн орлого 2.2 их наяд төгрөг боллоо

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 2.2 их наяд төгрөг боллоо.

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны