loader
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл"-ийг боловсруулах шаардлага бий болсон аж.

"Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл" нь тус сангийн төрлийг тогтоож, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг зарчим, сангийн тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Тус хуулийн төсөл нь 3 бүлэг, 10 зүйлээс бүрдэж байна.

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулжээ.                                      

Тус хуулийн төслийг дагалдуулж

Хөгжлийн сангийн тухай хуулийг боловсруулж,Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,    Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг

Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар Токиод уулзах үеэрээ Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь чухал болохыг нотолж,

Ууцны үнэ хөөрөгдсөн худалдаачдыг 500 мянган төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж,