loader
Үндэсний урлагийн их театр өнөөдөр өвөл цагийн нээлтээ хийнэ

Үндэсний урлагийн их театр өнөөдөр өвөл цагийн нээлтээ хийнэ

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 2022 оны өвөл цагийн үзвэрийн нээлтээ өнөөдөр, маргааш 19.00 цагаас “Монгол угсаатан мину” тоглолтоор эхлүүлэх гэж байна.
Үндэсний урлагийн их театр нь монгол угсаатан ястны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах зорилгынхоо хүрээнд Хөдөлмөрийн баатар, урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатарын дэглэн найруулсан “Монгол угсаатан мину” тоглолтыг толилуулж байна.
Энэхүү тоглолтоор: 
-13 Алтайн оргилыг магтан дуулсан Торгууд түмний их цэнгэлийг харуулах “Торгууд бүжгийн чуулбар”
-Дарьганга, барга, мянгад, халх ястны үзэсгэлэнт хатдыг яруу тансаг бүжгийн хөдөлгөөнөөр гайхуулах “Дөрвөн тунсаг”
-Баруун Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгайн магтан дуулах “Дөрвөн Ойрадын уриа”
-Зүүн Монгол түмний аж байдал, дуу хуур, тоглоом наадгай магтан дуулах “Зүүн Монгол найраглал”
-Төв халхын ард түмний аж амьдралыг харуулсан чуулбар бүжиг “Хан тэнгэр Халх товчоо”-г толилуулах гэж байна.
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Морин хуурын чуулгынхан Монгол Улсын Соёл элч боллоо

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулан өгчээ.

Рианна нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө хамгийн залуу тэрбумтан болж байна

Форбс сэтгүүл саяхан 2022 оны “Америкийн хамгийн баян бие даасан эмэгтэйчүүд”-ийн жагсаалтыг гаргалаа. Жагсаалтын 21-т 34 настай дуучин Рианна оржээ. Тэрбээр нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгөөрөө х

Б.Чинбат төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барина

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их б