loader
Зам тээврийн ослын улмаас 3 хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас 3 хүн амиа алджээ

2022.10.15,16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 728 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 539 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 5 нийслэлд, 4 орон нутагт  бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  5 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  3 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүтгэгдэж, 1 хүний амь хохирсон. 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 5 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь нас хохирсны 1 нярай хүүхэд байна. Гэмтсэн 3 хүүхэд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 225 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 191, орон нутагт 34 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. 

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, тээврийн хэрэгслийн дугуйг улирлын чанартай дугуйгаар солих, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр (2022.06.19) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” Т

Монголын анхны хадаасны үйлдвэр минутад 221 ширхэг, өдөрт нэг тонныг үйлдвэрлэдэг

"ГБЗЛ" ХХК нь дотооддоо хадаас, шрүп үйлдвэрлэдэг анхдагч компани юм.Эднийх өдөрт нэг тонн, минутад 220 ширхэг хадаас үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин шрүпийг нэг минутад 150-180 ширхэгийг гаргах боло