loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар энэ сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцаж, “Дойче Велле” мэдээллийн агентлагт ярилцлага өгнө.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.

“Сувилагчид ээлтэй Монгол” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулав

Монголын сувилагчдын нийгэмлэгээс олон улсын сувилагчдын өдрийн тохиолдуулан энэ оны тавдугаар сарын 12-нд “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан билэ

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэг