loader
Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV Зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотноо саяхан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын зүгээс АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэж, АНУ-ын зүгээс ч мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэг үйлдэх зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг харилцан тэмдэглэж, энэ чиглэлд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар тохиролцлоо.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк болон Монголын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт нар байлцав гэж ГХЯ мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МУ-ын ерөнхийлөгч Х.Хүрэлсүх: "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажилламаар байна"

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлыг угтсан уулзалт, хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт, хэл

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бар

Хүний хөөцийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн ойлголт өгөх чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб” ТББ, Жайка байгууллагын “Мо