loader
Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын даргыг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын даргыг хүлээн авч уулзав

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бүгд Найрамдах Турк Улсын Сакарья хотын дарга Экрем Южэг хүлээн авч уулзлаа. 

Тэрбээр Монголын нутгийн удирдлагын холбооны урилгаар манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ноён Экрем Южэгийн Монгол оронд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд хоёр орны харилцаа соёл, боловсролын салбарт амжилттай сайн хэрэгжиж буйг онцоллоо. Мөн төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаанаас гадна хоёр орны харилцааг тухайн улсуудын ард түмэн бэхжүүлж, холбох гүүр болдгийг дурджээ. 

Сакарья хотын дарга Экрем Южэ ажлын айлчлалынхаа хүрээнд Дорноговь аймагт ажиллана. Түүнчлэн, Дорноговь-Сакарья хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хөтөлбөртэй аж. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд одоогийн байдлаар 11,539 толгой мал гаргалаа

Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт

Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгууллаа. Тус зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн 12 нэр төрлийн үүрэг даалгаврын биелэлт 85 хувьтай байгааг танилцууллаа.

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв?

“Тавантолгой төмөр зам” ХХК-д БЭТ томилогдоод юу хийв? Нүүрсний хулгайтай тэмцэхтэй холбоотойгоор Засгийн газар 2022 оны 12-р сарын 12-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-д онцгой дэглэм тогтоож Бүрэ