loader
Австралид ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай ярилцав

Австралид ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай ярилцав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ үеэр ажиллах болон амрах визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хооронд харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.

Мөн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй Монгол залууст Австралид суралцах боломж олгосныг Элчин сайд уулзалтын үеэр онцлов.

Түүнчлэн Австралийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр нь эмэгтэй албан хаагчдыг дэмжиж чадавхжуулахад багагүй хувь нэмэр болж байгаад А.Ариунзаяа сайд талархал илэрхийлэв.

Монгол Австрали хоёр улс 50 жилийн өмнө буюу 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон.

Эх сурвалж: ХНХЯ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяа

Чингис хаан судлалын олон улсын холбооны Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Энэ хур