loader
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭВ НЭГДЛИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫНХАН ЭВ НЭГДЛИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ БАЙНА

May be an image of 1 person and standing

Боржигон өв соёлын голомт нутаг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, ардчиллыг дэмжигч иргэдтэй уулзаж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Нутаг, нутгийн адил Говьсүмбэр аймгийн Ардчилсан намынхан эв нэгдлийг эн тэргүүнд тавьж байна. Өнөөдөр Ардчилсан нам хуваагдсан эсвэл хүчгүйдсэн мэт харагдах ч энэ нь цөөн хэдэн хүний явцуу ашиг сонирхол, харагдах байдал төдий бөгөөд орон нутгийн намууд хөл сайтай, ардчиллыг дэмжигч иргэд олноор байгаа нь уулзалтын уур амьсгалаас илэрхий байгааг Та бүхэн ч харж буй.

May be an image of 4 people, people standing and text

Мөн энэ удаагийн намын даргын сунгаа нь хууль ёсны дагуу явагдаж, ардчиллын үзэл санааг бат сахисан, намын дотоод эрх чөлөөнд тулгуурласан, эв нэгдлийг эрхэмлэх, өргөн олны эрх ашгийг нэгтгэн хангах үндсэн зорилгын эхлэл болж байна.

Бидний уулзалтыг эхлэхээс өмнө Ардчилсан намын одоогийн нөхцөл байдлыг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир хуулийн хүрээнд тайлбарлаж буйг дор сийрүүлэв.

May be an image of 1 person and standing

  • 2021 оны 2-р сард Монгол Улсын Дээд шүүх С.Эрдэнийг Ардчилсан намын дарга гэх цахим бүртгэлийг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан. 
  • 2021 оны 4-р сард Дээд шүүхийн 20 шүүгч хэлэлцээд дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
  • 2022 оны 10-р сард Улсын дээд шүүх 38-р тогтоол гаргаж, намын даргын маргааныг Үндэсний бодлогын хороо шийдвэрлэхээр болсон.

Товчхондоо, хуулийн хүрээнд Үндэсний бодлогын хороо Ардчилсан намын бүх асуудлыг 4-р сарын 7-нд болох Их хурлаар эцэслэн шийдвэрлэхээр энэ удаагийн намын даргын сунгааг зохион байгуулж байна.

Ардчилсан намын 220 мянга гаруй гишүүн Та бүхэн эвийг эрхэмлэн, олон намын тогтолцооны хөгжлийн явцад тулгарч байгаа багахан бэрхшээлийг эцэслэхэд идэвхтэй оролцоно уу!

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна

НҮБ-ын дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Дэлхийн хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүнд бүхий байгууллагын тэргүүн Монголд 13 жилийн дараа ирлэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тух