loader
ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах,  үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв

ОХУ-ын Красноярскийн хязгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Уссыг хүлээн авч уулзлаа.


Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.В.Путинтай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал тохиролцоонд хүрснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэмдэглэв.


Хоёр орны Засгийн газар хоорондын комисс, мөн комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлэв.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаар бүс нутаг, тэр дундаа Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ач холбогдол өгдөг гэдгийг амбан захирагч А.В.Усс хэллээ.


Уулзалтын үеэр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч ойн салбарт, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, үр тариа, рапс нийлүүлэх боломжтойг илэрхийлэв.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Алтанбулаг” эдийн засгийн чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулах, инновац, шинэ технологийг хамтран нэвтрүүлэх, Монгол Улсаас хайлуур жонш, ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг хэлэв.


Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын амбан захирагч А.В.Усс тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Монгол Улсын Шадар сайдад бараалхаж, нийслэлийн удирдлагуудтай уулзах бөгөөд Булган, Өвөрхангай аймагтай шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сурагчдад хэт их гэрийн даалгавар өгөхгүй байхыг зөвлөлөө

Сурагчдын амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ. Тодруулбал, хүүхдийг эрэмбэлж байр эзлүүлдэг уралдаан тэмцээнийг зохион байгуулахгүй байх, аавуудын

Токиод хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр 6,100 хүн амиа алдах тооцоог гаргажээ

Токиогийн төвд хүчтэй газар хөдлөлт болвол 6100 орчим хүн амь үрэгдэнэ гэж тус улсын Засгийн газар лхагва гарагт гаргасан тайландаа дурдсан байна. Энэ нь өмнөх судалгаанаас 30 орчим хувиар буюу 3500 о

Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Б.Саруулцэцэг эмч. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмчээр ажилладаг түүний завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр. Амьдралын дадал зуршлаа зөв байлгах талаар уншигчдад маань тэрбээр чухалчлан анхааруулсныг дуулгая. Мэдрэлийн эмчтэй ярилцаж байгаа завшаанаа ашиглаад хүн амын дунд түгээмэл байдаг толгойны өвчнүүдийн шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тухайлан асуув.