loader
Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна.  

Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1,000 малчин өрх бүрд 370,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм. Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ташрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газар 2022 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд 107,497 хүнд хүрч ажиллажээ.

зураг
 
зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ц.АНАНДБАЗАР: VII АНГИАСАА ХОЙШ НҮҮРС ХУТГАЖ ҮЗЭЭГҮЙ

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан.Тодруулбал, 1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга2.Ерөнхийлөгчий Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир3.Зам тээвэр, хөгжлийн сай

Энэ онд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өргөн барих үеэрээ цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийлээ. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой асуудл