loader
Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Э.Албаниз Австралийн Ерөнхий сайдын тангараг өргөлөө

Австралийн 31 дэхь Ерөнхий сайдаар Хөдөлмөрийн намын дарга Энтони Албаниз сонгогдож өнөөдөр тангаргаа өргөлөө.


Тэрбээр тангараг өргөх ёслолын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “энэ бол улс орны хувьд чухал өдөр, Засгийн газрыг өөрчлөх цаг нь болсон” гэжээ.


Хэдийгээр санал хураалтын явц бүрэг гүйцэд дуусаагүй, Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн шийдээгүй байгаа ч Э.Албаниз мягмар гарагт Токиод болох “дөрвөн талт аюулгүй байдлын хэлэлцээр”-т оролцохоор тангаргаа ийнхүү өргөв.


Тэрбээр ням гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай ярилцсан гэдгээ хэлээд Япон болон Энэтхэгийн удирдагчидтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.


Австралийн парламентын сонгууль бямба гарагт зохион байгуулагдаж Э.Албанизын тэргүүлдэг Хөдөлмөрийн нам С.Моррисоны Либерал-Үндэсний эвслийг ялсан. Хөдөлмөрийн нам 2013 оноос хойш анх удаа засгийн эрхийг барьж байгаа нь энэ юм.    


Хөдөлмөрийн нам Төлөөлөгчдийн танхимын 151 суудлын 72-оос доошгүй суудал авсан бол эрх баригч эвсэл ердөө 52 суудал авсан байна. Харин бие даагчид болон гуравдагч хүчнийхэн 15 орчим суудал авчээ.


Австралийн парламентын сонгууль гурван жил тутамд зохион байгуулагддаг ба энэ удаагийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 151 суудлыг бүгдийг нь, сенатын 76 суудлын 40-ийг дахин сонгосон.


Улмаар Төлөөлөгчдийн танхимд 76-аас доошгүй суудал авсан нам, эвсэл засаглаж, дарга нь Ерөнхий сайд болдог.  

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Загреб-2022” Гран при тэмцээнээс О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль хүртжээ

Хорват улсын Загреб хотноо 2022 оны 7 дугаар сарын 16-17 болсон ОУЖБХ /IJF/-ны цуврал“Загреб-2022” /2022 Zagreb Grandprix/ Гран при тэмцээний +100 кг жинд Монголын жүдоч Одхүүгийн Цэцэнцэнгэл мөнгөн м

Хамтарсан штабын нэгдсэн дадлага хийлээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Бүгд Найрамдах Франц Улсын “Хэли-Юнион” компанитай хамтран штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа

Экспорт: Алт, зэс гаргалт 22 хувиар өсжээ

ҮСХ-ны мэдээллээр энэ оны эхний 6 сарын байдлаар манай улсын алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 22 хувиар тус тус өсжээ. Харин төмрийн хүд