loader
С.Шаарийбуу: Хайртай охиноо санадаг, түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье

С.Шаарийбуу: Хайртай охиноо санадаг, түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье

Малайзад 16 жилийн өмнө бусдын гарт охиноо хэрцгийгээр алуулсан аав С.Шаарийбуу өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр 16 жилийн турш хэргийн үнэн мөнийг олохоор яваад Малайзын шүүхээс үнэн зөвийг олж тогтоолгож, хохирол барагдуулахаар болсон.

Тодруулбал, гурав хоногийн өмнө болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэжээ. Энэ мөнгийг Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм байна. Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, Ш.Алтантуяагийн хүү Мөнгөншагай нар нэхэмжлэл гаргасан байна. Шүүгч Вазир Алам Мидин Мира "Ш.Алтантуяагийн гэр бүл засгийн газар болон улс төр судлаач Разак Багинда, цагдаа асан Сирул Азхар Умар, Азилах Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай хамгаалсан" гэж мэдэгджээ.

Шүүх хурлын талаар өнөөдөр мэдээлэл хийж байгаа бөгөөд "Шударга үнэний төлөө тэмцэж явдаг сэтгүүлчдэд баярлалаа. Миний бие, надтай хамт 17 жил хуульч мэргэжлийнхээ хүн чанараараа ажилласан Баяр, миний дүү нар оролцож байна. Ардчиллын үед миний гэнэхэн охин яг л тэр үеийн залуустай адилхан амьдрах гэж зүтгэж явсан. Би охиноо их санадаг, санахгүй байхын арга байхгүй. Өнөөдрийн хэвлэлийн хурал дээр түүнийгээ дурсаж, нэг минут хүндэтгэл үзүүлье. 

Охиноо амь эрсдэснээс хойш Азийн бар гэдэг Малайзуудтай би нүүр тулсан. Ардчилсан хүмүүнлэг шударга зүйл байх юмаа гэж анхандаа итгэж байсан. Бодит байдал дээр бохир болгоныг хийдэг байсан. Хуулийг дүрмээр шийддэг, биелүүлдэг байх ёстой. Энийг дэлхийн бүх орнууд мөрддөг шударгаар шийдвэрлэдэг байх үүрэгтэй. Энэ ч замаар бид ч явж байгаа. Юуны түрүүнд энэ хэрэг яагаад олон жил болов. Гадныхны ярьдгаар энэ хэрэг үйлдэл дээрээ баригдсан, нотлогдсон баримтаар. Гэвч 2006-2018 он хүртэл эрүүгийн хэргийг шийдэх гэж явлаа. Боломж  ч ховор байсан. Хэдийгээр аймшигт аллагыг үйлдсэн оффцерууд баригдсан ч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ч тэд нэг л зүйлийг хэлдэг. Тэд Багиндад туслах гэж мэдүүлдэг. 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий хамгийн бүхнийг мэддэг хүний тушаалаар цэргийн хүн болохоор бид үүргийг биелүүлсэн гэдэг. Нөхцөл байдлыг өөрчлөхөөр ярьдаг. Том улстөрч оролцсон хэрэг байдаг. Хэрэг шийдэгтэл 100 жил ч болж мэдэхээр байлаа" гэлээ. 

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт өнөөдөр улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд 10 чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах ас

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл ₮22.2 их наяд болж, 6.5 хувиар өсжээ

2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж 11 дүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөн гэж Үндэсний статис

Зам тээврийн ноцтой осол гарчээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд өнөөдөр /2024.05.27/ 06:00 цагийн үед хоёр машин мөргөдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас “Toyota Noah”