loader
Иргэн Г.Ган-Очирыг худалдаж авахаар санаархсан мөнгөн дүн 9,9 их наяд гэдэг нь Монгол Улсын төсвийн бараг тал нь

Иргэн Г.Ган-Очирыг худалдаж авахаар санаархсан мөнгөн дүн 9,9 их наяд гэдэг нь Монгол Улсын төсвийн бараг тал нь


Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9.9 их наяд төгрөг шилжүүлсэн гэх тоо баримтад иргэд судалгаагүй таамаг дэвшүүлж итгэж байна. Тодруулбал, Хаан банк "Манай банк үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн дараах тайлбарыг хийж байна. Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкин дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банк системийн боломжит дээд оронгоор хязгаарласныг харуулж буй хэрэг юм" гэж мэдэгдлээ.

Хаан банкны бүтэн жилийн нийт зээлийн бакц есөн их наяд хүрэхгүй. Иргэд тооны тал дээр ямар ч баримжаагүй байгаа нь ямар ч мэдлэг судалгаа байхгүй байна. Хаанаас ямар мэдээлэлд итгэх, мэдээллийн орон зайд зөвийг шүүж ялгаж харж чадахгүй байгаад гол утга байгаа. Г.Ган-Очир: “Гар утсанд ялтас наагаад халсаар бгаад дэлбэрсэн, гэрт чагнах төхөөрөмж тавихдаа цоожны нүхээр нойрсуулагч хий цацаж унтуулаад нууцаар нэвтэрч орсон хувийн дансанд бараг Монгол Улсын жилийн төсөв 9.9 их наяд /төг / хүртэл хийж байсан” гэж ярьсан юм. Энэ нь баримт биш хаа яваа газартаа нууц бичлэг хийж, тааралдсан газраа зураг, скрийншоот цуглуулаад явдаг байж болзошгүй. Түүнчлэн нэг ч мэдээ өөрийнх нь тухай гаргаагүй гэж хэлж байгаа ч иргэн Ган-очир гэж гүүглдэж харахад 2-3 жилийн өмнөх мэдээ олон байх юм. Үүнээс үзэхэд 2-3 жилийн өмнө хэсэг бужигнуулж байгаад мартагдсан байжээ. Энэ удаа жүжигчин Цогтоо биш, өөр пэйжээр энэ LIVE-явсан бол бүгд эсрэг байр суурьтай байх байсан. Эндээс үзвэл, иргэд итгэхийг хүссэн мэдээлэлд итгэж олноороо хуйлраад байгаагийн нэг тод жишээ. Сүүлийн жилүүдэд ухаанаар биш сэтгэл хөдлөлөөр, бусдыг дагаж ханарсан хандлагаар сонгууль өгснөөс өнөөгийн бүх асуудал үүдэлтэй. Эмоци хамгийн сайн зэвсэг ч буруу шийдвэр гаргалт юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ

Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдсан 64 бөхөөс авсан допингийн шинжилгээ авсан бөгөөд нэг бөхөөс допинг илэрсэн байна.Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Тө

Коронавирусийн BA5 вирус өргөн тархаж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй БШУЯ-ныхан танилцлаа.Сүүлийн өдрүүдэд манай улсад коронавирусийн BA5 ви

Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ

2022 оны тавдугаар сард оруулж ирсэн автобусНийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байгаа. Тэгвэл эдгээр автобусыг нэг дор оруулж ирэх боломжгү