loader
Физикийн Шинжлэх Ухааны Доктор Проффесор Х.Батцэнгэл: Бид сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй цаг үе ирсэн

Физикийн Шинжлэх Ухааны Доктор Проффесор Х.Батцэнгэл: Бид сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй цаг үе ирсэн


Бид сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй цаг үе ирсэн

 

“Шинжлэх ухаан” маш хурдацтай хөгжиж байна.Гэхдээ эргээд ШУ-ны хурдацтай хөгжил нь байгаль экологид сөргөөр нөлөөлж эхэлсээн энэ талаар?

Шинжлэх Ухаан яагаад ийм байдалд хүрэв гэхээр хүмүүс бид  өөрсдөө маш нарийн сайн ойлгохгүй явсаар өдийг хүрсэн гэхэд буруудахгүй. Энэ нь хэдэн хүнтэй ч холбоотой юм биш. Зүгээр л Шинжлэх Ухаан гэдэг нь юу юм бэ? гэдгээ эхлээд тогтож ойлгоогүй явж ирсэн.

Шинжлэх Ухаангэдэг бол мэдлэгийн хуримтлал гэдэг бодлоор л бодож явсаар өдийг хүрсэн. Энэ нь өөрөө амьд буюу хүнтэй адилхан систем юм. Машинтай зүйрлээд хэлвэл мотортой,жолооны хүрдтэй,дугуйтай,шатахуунаар явдаг гэдэг ч юмуу. Бас Шинжлэх Ухаан гэдэг өөрийн гэсэн хэлтэй. Тэр системийн хэлээр нь ярихгүй бол, ойлгохгүй бол  гүйцэт танин мэдэлцэж чадахгүй. Энэ чанараар нь аваад үзвэл харин ч өөрийнхөө мөн чанарлуу хамгийн ихээр дөхөж яваа.Яагаад гэхээр тэр алдаа дутагдал,сөрөг тал зэргийг бид өөрсдөө ойлгоогүйгээс үүдэж байнаа гэдэг нь тодорхой.

Дээрээс нь Шинжлэх Ухааны өөрийнх нь хэлээр ярихгүй бол хүний эсрэг мэт ажиллаад эхэлнэ. Энэ үүднээс нь аваад үзвэл их энгийнээр мэдлэгийн хуримтлал гэж ойлгож болохгүй, мэдлэгийн тодорхой зохион байгуулалттай хэлбэр ч гэж ойлгож болохгүй, энэ бол хязгаарлагдмал.

Энийг амьд систем гээд ойлгочих юм бол 2 том тал бий. Нэг нь хүн оролцдог нөгөө нь хүнд огт хамааралгүй өөрийн гэсэн байгалийн хуулиараа өрнөдөг тал гэж.

Бид харин эхний талыг нь түлхүү бодоод байгаа учраас элдэв юм зохиогоод байгаа юм. Гэтэл Шинжлэх Ухаан чинь зохиохоос гадна тэр зохиолыг чинь хязгаарлаж байдаг өөрийн гэсэн хуультай дүрэмтэй гэдгийг нь бодолцож үзэх цаг нь ирсэн. Технологийн энэ их том өөрчлөлт хувьсалын үр дүнд мөн чанарлуу илүү ойртох бололцоо гарч байна уу даа. 

Шинжлэх Ухаан бол олон давхар байшин шиг гэж үзвэл бүр гүн рүү нь нэвтэрч үзэж байгаа нь өнөө үе.

Өөрийн гэсэн замтай бол тэр нь юу вэ? Парадигм гэж хэлэгддэг. Энэ нь чиг шугам юм. Нэг Шинжлэх Ухаанны чиглэл буюу дэг сургууль бол “Парадигм”. Заримдаа энэ чиг нь тасардаг. Тэр зам нь төгс байдаггүй буюу тодорхой цэгт очоод тэр нь зогсдог. Үүнээс болж Шинжлэх Ухаан хүчээ алддаг. Тэрний оронд өөр Шинжлэх Ухаан гарч ирэх хэрэгцээ шаарддаг. Ингэж цаашаа явдаг. Энэ нь доошоо улам ухаад байдагт л оршиж байгаа юм. Судалгааны чиглэл болон схем бүр мэдлэгээс гадна цаанаа системтэй байдаг.

Боловсрол судлал гэхэд л боловсролыг систем гэдэг талаас нь ухах хэрэгтэй болдог.Энэ бол нэг л асуудал нь. Дараа нь Шинжлэх Ухаан хөгжих тусам бид мөн чанарлуу нь улам бүр ойртоод байна гэхээр өнөөдөр бид арай өөрөөр буюу энэ систем гэдэг чинь амьд юм байнаа гэдгийг ухаарч эхэлсэн холбоотой. Энэ чинь зүгээр хэдэн юмны холбоос биш юм байна гэдэг ч юмуу. Сөрөг үр дагавар нь хүн гэж хэлж байна.

Гэхдээ хүн өөрөө системийн дотор талд байдаг учраас сөрөг үр дагаварын эзэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Сөрөг үр дагаварыг бий болгож байгаа системд л асуудал нь бий.

Манайхан болосвролын асуудал явахгүй байна гэдэг үүнийгээ нэг хоёр хүнтэй холбож буруутгадаг энэ нь төдийлөн оновчтой биш бөгөөд тухайн боловсролын системтэй нь холбоотой юм. Тиймээс Шинжлэх Ухаан гэдэг бол жижиг холбоос гэхээс гадна амьд систем гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.21-р зууны зурвас үе дээр л ихэнх эрдэмтэд үүнийг чухалчилж байна даа.

-Тэгэхээр хуучин цагийн мэдлэг төдийлөн системчлэгдэж чадаагүй гэж та үзэж байгаа юмуу?

Мэдлэг болгон систем гагцхүү үе үе шатууд дээрээ байгаа юмуу давхар давхартаа байгаа мэдлэгүүд нь өөр хоорондоо ондоо байгаад байгаа юм. Дараагийнх нь Ньютоны хэлсэн өмнөх үеийн мэдлэг дээрээ суурьлана гэдэг нь бас ташаа. Суурьлахгүй ч байж болно. Учир нь тэр зам зогссон. Тиймээс энэ замаар явж болохгүй юм байна өөр замыг эрэлхийлэх нь зөв юм байна гэдгийг л бодох хэрэгтэй.

Жишээ нь:Эйнштейн Ньютоныг ойлгодоггүй байсан гэдэг.Ойлгодоггүйдээ биш шинээр эхлэх нь дээр гэдгийг мэддэг байсанд байгаа юм. Үгүйсгэсэндээ биш мэдрэмж байсанд нь юм. Шинжлэх Ухаан-нд мэдрэмж гэж нэг айхтар юм бий. Тэр мэдрэмж санаа нь мэдлэгт хүргэдэг.

-Судалгааны ирээдүйг болон үр нөлөөг,сайн мууг яаж ялгах уу?

Наадах чинь бол Шинжлэх Ухааны хүн бүрийг шаналгадаг асуудал. Шинжлэх Ухааны хүн бол өөрөө өөрийгөө л эхлээд үнэлдэг.Тэр нь нөгөө л мэдлэгээс гадна мэдрэмжээс үүдэлтэй.

Шинжлэх Ухаан бол өөрийг нь ашиглах гэж байгаа хүнийг бол шууд мэддэг тийм амьд учраас тэр хүнд зөв чигийг нь гаргаж өгдөггүй. Үндэслэл чухал байдаг.

Тэр үндэслэл нь юуны төлөө вэ? гэдгийг судалгааны баг тодорхойлдог.Үндэслэл муу бол хол явдаггүй.Манай одоогийн салбар бүрийн системд Шинжлэх Ухаан хэрэггүй байгаа юм.

Системийн сэтгэлгээ гэдэг байсан зүйлийг бид эвдчихсэн.Бид хар ухаан гэж ярьдаг. Энэ маань өөрөө нэг талаараа систем байхгүй юу. Төр засгийг буруутгадаг гэхдээ эхлээд бидний тархин доторх загварчлал маань өөрөө алдагдчихсаныг анзаарах хэрэгтэй.

-Шинжлэх Ухаан тэгвэл хэрхэн өөрчлөх юм?

Үүнд Шинжлэх Ухаан байгууллага холбоо нэн чухал үүрэгтэй гэж олон улсад үздэг. Энэ өөрчлөлтийг үндсэн чиг шугмаа буюу нөгөө парадигмаа тодорхойлчихсон хүмүүс авч явдаг. Мөн ард түмний үндсэн тэр хар ухааныг хаяж гээлгүй авч явах системийг мөн боловсруулах хэрэгтэй. Адаглаад эцэг эхчүүд маань хүүхдэдээ юм заахдаа бүхлээр нь хараад заавал зүгээр тэрнээс биш тус тусд нь хэсэг хэсгээр тоочвол энэ хүүхдийг залхаах төөрөгдүүлэх нэг алдаа болно.Тэгэхээр багаасаа л энэ сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй. Их том Шинжлэх Ухаанг мөнгөгүй байсан ч хийнэ “Би их бүдүүлгээр хэлж байна шүү-инээв”.Харин үйлдвэрлэл болгох шатанд бол мөнгө хэрэг болдог. Тэгэхээр эхэндээ багийн тоглолт биш дээр хэлсэнчлэн хувь хүний мэдрэмж байдаг юм.

-Сүүлийн үед Шинжлэх Ухаан хайбрид маягаар буюу жишээ нь бизнесийн салбарыг ч юмуу түшиглэн хамтран ажиллаад эхэлсэн энэ талаар?

Маш нарийн Хаос системийг хэрэгжүүлдэг Нью Мехикогийн Санта Фе гэх байгууллага байдаг.

Жишээ нь энэ байгууллага яаж мөнгө босгож байна гэхээр тэд нар мөнгөний ардаас хөөцөлддөггүй харин дэлхийн тэргүүлэх баячууд тэдгээр хүмүүсийн олон жил боловсруулчихсэн систем буюу арга зүйг нь сурах гэж ашиглах гэж өөрсдөө санхүүжилт бүрдүүлж өгдөг. Тэгэхээр нэг загвар нь бизнестэй хослох сөргүүлээд нөгөө загвар нь бизнестэй огт хослохгүй болж гарч ирнэ.

Энэ зуунд тэргүүлэхШинжлэх Ухаанг та юу гэж харж байна?

Энэ бол хэлэхэд тун хүнд. Одоо бол олон салбарыг нийлүүлсэн Шинжлэх Ухаан тэргүүлж байна.

Арга зүйгээр нийлүүлж байгаа болохоос биш хүчээр биш. Олон Шинжлэх Ухаан-г нийлүүлсэн арга зүй нь л тэргүүлж байна. Аливаа зүйлийг бүтнээр нь авч үзэж байгаа нь л хол явна гэж би хувьдаа бодож байна.

Тиймээс олонШинжлэх Ухаанаас аль нэгийг нь гэж хэлэхгүй ээ.

Жишээ нь дэлхий эдийн засгийн асуудлаасаа хэрхэн салах аргаа одоо хүртэл эрэл хайгуул хийн судласаар л,туршиж үзсээр л байна. Мөнгөөр бүгдийг шийддэг систем нурчихсан учраас тэр юм. Одоо бол өөрөө өөрийгөө хөгжүүлдэг систем л чухал болоод байна.Үүнд хувь хүн,байгууллага,улс орон гээд тус тусдаа. Үүн дотроос Шинжлэх Ухааны байгууллага өөрөө өөрийгөө аваад явдаг учраас оршин тогтнол нь тогтвортой байгаад байна.

Манай эрдэмтэдийг харахаар төрийн аль нэг байгууллагыг түшиглэн эрдэм шинжилгээний ажлаа хийдэг нь байна. Нөгөө хэсэг нь хувийн өмчит их сургуулиудыг түшиглэн судалгаагаа явуулж байна. Гуравдахь хэсэг нь чөлөөт эрдэмтэд буюу бие дааж судалгаа шинжилгээгээ явуулж байгаа эрдэмтэдийн бүлэг байна.Харин энэ гурвал сигментийг хооронд нь нэгдэж нийлүүлээд авч явах Шинжлэх Ухааны нийгэмлэг гэж байна уу?  “Шинжлэх ухааны академи” энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

Шинжлэх ухааны академи бол чадахгүй л дээ энэ нь тухайн байгууллагын ч асуудал биш юм. Гол нь бид нар өөрсдөө буруу явж байгаа учраас энэ тэр нь гэх зүйлгүй.

Үүнд төр ч хамаагүй бид гол нь аргазүй гэдэг юмаа л нэг болгоод үүнийгээ дагаад салбарлаад байгууллага болоод явах нь л чухал юм. Тэр нь нөгөө л системийн арга зүй.

Энэ нь зүгээр нэг систем биш гол нь тэрнийхээ хэлээр нь ярьж чаддаг хүмүүсээ л нэг дор цуглуулах гээд байгаа юм.

Жишээ нь үнэт зүйл дээр олон юм авч үздэг.Эцэстээ бол үнэт зүйл чинь нэг л байхгүй юу. Бусад нь тэр үнэт зүйлийг бүрдүүлж байгаа хэрэгсэлүүд нь юм. Үүнтэй л адил нэг л үзэл болоод арга зүй л чухал.

Одоо цагт бол бүр л чухал болоод байна даа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

foto
Нийтлэгч: Зул Зул

1 сэтгэгдэл

  • Hello World! https://pqynxx.com?hs=7914acf667f0983c5d9d0ce4e1e62b63& - x01mp3rx0z@mailto.plus
    3 жилийн өмнө

    18o9e2

    37.120.185.177

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалан: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Ирэх сарын цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалангаас тодрууллаа.-Хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр цаг агаар ямар байх вэ?-Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сары

Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгов

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах х

Д.Баярболд: "Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна"

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг”