loader
Авилгатай тэмцэх газраас эрчим хүчний сайдад зөвлөмж хүргүүллээ

Авилгатай тэмцэх газраас эрчим хүчний сайдад зөвлөмж хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Эрчим хүчний сайд, Цагдаагийн ерөнхий газарт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн Гаалийн ерөнхий газар, Үндэсний аудитын газрын цахим хуудсанд ил тод байдлыг үнэлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох байгууллагуудад санхүүжилт олгоогүйн шалтгаан нөхцөлийг судлан цахим системд хяналт тандалт хийжээ.

Төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх иргэдээс ирүүлсэн 9 гомдлыг хянаж, тайлбар тодруулга авах ажлыг үргэлжлүүлж байна.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1512 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан дэлхийн улс орнууд Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сурталчлах, хүүхэд, залуучуудад авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн дуу хоолойг сонсох, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор фото уралдаан зохион байгуулахаар Гэрэл зурагчдын холбоотой хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төрөөс олгодог урамшууллаас НДШ, ЭМД суутгуулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл м

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД БИОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЛАБОРАТОРИ ОГТ БАЙХГҮЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭВ

Энэ асуудлаар Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргасан. Харин өнөөдөр сайд Б.Батцэцэг албан ёсны хариулт өгсөн байна.

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,