loader
Итэвонд амиа алдсан иргэдийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ

Итэвонд амиа алдсан иргэдийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ

Итэвонд амиа алдагсдын эд зүйлсийг дэлгэн тавьжээ

Сөүлийн Итэвон дүүрэгт амиа алдсан залуус болон бусад хүмүүсийн орхин явсан, алга болгосон эд зүйлсийг спортын томоохон танхимд дэлгэн тавьсан байна. Гутал, цүнх, нүдний шил, тэмдэглэлийн дэвтэр, түрийвч, нэрийн хуудасны сав, өнгө өнгийн малгайнуудыг ширээ болон хивсэнцэр дээр тавьж, амиа алдагсдын ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байгаа юм.

Нэгэн эмэгтэй "Олчихлоо. Түүнийг гэж бодож байна" хэмээн хар хүрэм олоод тэврэн уйлсан байна. Дунд насны нэгэн эмэгтэй нөхөртэйгөө ирээд өвдгөө хүрсэн урт түрийтэй гутал олоод газар суугаад уйлжээ. Ихэнхдээ зөвхөн өрөөсөн гуталнууд л эгнүүлэн тавьсан байжээ. 

Мөн гараа шохойдуулсан нэгэн залуухан эмэгтэй гээсэн гутлаа хайхаар танхим руу орсон байна. Тэрээр осол болох үеэр гудамжинд зогсож байгаад ухаан алджээ. "Олон хүний дунд шахцалдаад, амьсгаа боогдоод, ухаан алдаж байсан. Тухайн үед би үхэх нь л гэж бодож байлаа. Гэтэл нэг гадаад хүн над руу "Сэрээрэй!" гэж орилж байсан" гэв. 

Танхим руу хохирогчдын ар гэрийнхэн хэд хэдээрээ орж, цагаан бээлий өмсөөд алга болсон эд зүйлсийг үзэж, өөрсдийнхийгөө таниад аваад явцгаажээ.

Өнгөрсөн бямба гарагт Хэлловины баярын үеэр Итэвонд болсон шахцалдааны улмаас 156 хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч,  Өмнөд Солонгос даяар гашуудал зарлаад байгаа юм. Амиа алдагсдын 26 нь гадаадын иргэн байсан юм.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэрэмжлүүлэг: Ирэх амралтын өдрүүдэд -41-46 градус хүрч хүйтэрнэ

Нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар цочир хүйтрэхийг ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, ирэх амралтын өдрүүдээс эхлэн шөнөдөө -41-46 градус, өдөртөө -30

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модерат

Багануур дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож мэдээлэл хүргэлээ.Алба хаагчид өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлагаа