loader
Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

 Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.07) Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг талаар ярилцаж, санал солилцов.


Засгийн газраас таван бүлэг, 22 зүйл бүхий Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэж эхлээгүй байгаа нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг удаашруулж байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат хэллээ.


Тус зөвлөлөөс олон улсын сайн туршлага, өөрийн орны онцлогт тулгуурласан шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай асуудлыг тусгасан зургаан зүйл бүхий зөвлөмжийг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн байна.


Уг зөвлөмжид хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, шүгэл үлээгчийн тухай ойлголтыг нарийвчлан тодорхойлох, шүгэл үлээгчийг урамшуулах, гэр бүлийн гишүүдийн хамтаар хамгаалах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, хуулийн хэрэглээг хязгаарлах, үр нөлөөг бууруулж болзошгүй хориглолт хязгаарлалтыг тусгахгүй байх, шүгэл үлээгчээс нэг сувгаар мэдээлэл авч, нууцлалыг чандлах, тухайн мэдээллийн үнэ цэнийг тодорхойлж, учирч болох хохирлыг тооцдог болох, мэдээллийг авах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагыг хараат бусаар бие даан ажиллах нөхцлийг хангах зэрэг асуудлыг тусгасныг Байнгын хорооны даргад уламжиллаа.


Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, “Цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халахад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Шүгэл үлээгчийг хов зөөгч, матагч гэдэг өнцгөөс бус, хууль бус үйлдэл, нийгмийн алдаа дутагдлыг мэдээлэгч гэж харах ёстой. Нөгөө талаар шүгэл үлээх нь нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа үйл ажиллагаа юм.


Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулахад Хууль зүйн байнгын хорооноос онцгой анхаарч ажиллана. Тиймээс  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.


Уулзалтаар талууд шүгэл үлээгчийг хамгаалах олон улсын зарчим, эрх зүйн зохицуулалтын талаар болон АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн эрх зүйн байдлын талаар ярилцаж, санал солилцлоо. 


Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ч.Батбямба, Хууль зүйн байнгын хорооны Ахлах зөвлөх М.Үнэнбат, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан, Ц.Батболд, А.Баянмөнх, Г.Баярсайхан, Э.Мөнхжаргал, Б.Отгон болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авлаа

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ. Хятадын хоригт Тайванийн ардчилсан с

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.Ахмад хокк

Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.