loader
Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

"АмЧам Монголиа" байгууллагын энэ сарын уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд боллоо.

АНУ-ын төрийн департаментаас жил бүр гаргадаг “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл” нь Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес салбарыг шинжлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай өгүүлсэн баримт бичиг юм. Уулзалтад Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөгчид Монголын хөрөнгө оруулалтын орчны төлөв байдал, хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад тотгор, шийдэх арга зам, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Ингэхдээ бусад салбарын хөрөнгө оруулалттай яаж уялдуулах, Монголд хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлийг хадгалж үлдэхэд анхаарч байгаа аж.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ярихдаа, “Шинээр хөрөнгө оруулалт татах нь чухал ч одоо байгаа хөрөнгө оруулагчдынхаа тулгамдсан асуудлыг шийдэх, тэдний санал шүүмжлэлийг сонсоход анхаарч байна. Хөрөнгө оруулагчид Монголд хууль тогтоомж нэг мөр хэрэгжих нь асуудалтай, шүүхээр хэрэг шийдүүлэхэд хугацаа их шаарддаг, хуулийн байгууллагын тайлбар янз бүр байдаг зэрэг бэрхшээлийг хэлдэг. Энэ бүхнийг ганц хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдэх боломжгүй. Хуульд тусгайлсан нэр томъёог тодорхой болгох, бусад салбарын хуулиудаа шинэчлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэхээсээ илүү Монголд шударгаар татвар төлөх хөшүүрэг бий болгохоос гадна хөрөнгө оруулагчдын саналыг сонсохыг чиглэлээ болгож байна. Хуулийн шинэчилсэн найруулгаас гадна хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах чиг үүрэг бүхий тусгай агентлагийг ирэх онд байгуулахаар ярьж байгаа”-г тодотгосон юм.   



АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Клечески хэлсэн үгэндээ, “Монгол Улсын ашигт малтмалын их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад орлого сайтай боломж гэж харагддаг ч гадаад эдийн засаг, санхүүгийн цочролд өртөмтгий байдал, маргаан шийдэх явц нь үр дүн муу, хууль тогтоомж боловсруулах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж хязгаарлагдмал учир болгоомжлоход хүргэдэг. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгоход бэрхшээлтэй. Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалт нь нэг том төслөөс хамааралтай байдаг. Эдгээр эрсдлийг багасгах алхам нь Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ил тод байдлыг хангах тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явдал” гэдгийг тэмдэглэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зэвсэгт хүчний инженерүүдийг сургах зорилготой, Монгол-Японы хамтарсан сургалт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.Энэ хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын Б

"UBCab” тэргэнцэртэй иргэдийн такси үйлчилгээг хариуцахаар болжээ

"UBCab” онлайн такси үйлчилгээ эрхлэгчид тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст зориулан "UBCab care” тусгай үйлчилгээг гаргажээ.

Санхүүгийн салбарын гуравдугаар улирлын ТОЙМ мэдээллийг танилцуулна

Milliennium зочид буудлын хурлын танхимд09:00 цагт ХӨСҮТ-өөс "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторийн үндэсний 14 дүгээр зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд ЭМЯ-н