loader

Шуурхай мэдээ

"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна"

"Энэ онд 780 тэрбум төгрөгийн төсөвтэй Туулын хурдны зам төслийн талбайд 70 инженер ажиллаж байна"





Туулын хурдны зам төслийн газар шорооны бэлтгэл ажлыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр болоод буй. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 70 инженер, техникийн ажилтан 56 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа аж.


Барилгын материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезын хэмжилт бүрэн дууссан бол инженер-геологийн судалгааны хүрээнд нийт 40 цооног өрөмджээ. Харин судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьд хүрсэн байна.


Авто замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагуудаар батлуулж, авто зам, гүүр, хоолой болон үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төсөл 94.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд гүүр, хоолойн барилгын ажлыг дөрөвдүгээр сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.


Туулын хурдны зам төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц барина. Нийт 32 километр урт, зургаан эгнээ бүхий уг хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 орчим хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ.


Тус замын бүтээн байгуулалтын ажилд энэ онд нийслэлийн төсвөөс 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Стэнфордын судлаачид шувуу шиг өдтэй дрон бүтээжээ

Нисэх онгоц бүтээсэн цагаасаа эхлэн хүн төрөлхтөн шувуу шиг хурдан, хөнгөн, уян хатан нисдэг биет зохион бүтээх мөрөөдөлтэй болсон юм.Энэ мөрөөдөлд хүрэхэд ойрхон болсныг өчигдөр АНУ-ын Стэнфордын их

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү

ҮАБЗ хуралдсаны дараа Засгийн газар ээлжит бус хуралдаан хийнэ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал өнөөдөр 12 цагаас зарлагдаад байна. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдах талаар эх сурвалжууд мэдээллээ. Коронавирусийн гамшигтай холбоотойгоор ДЭМБ