loader
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт Даваа гарагаас эхэлнэ

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт Даваа гарагаас эхэлнэ

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршихаар болжээ. Хэрэв туршилт амжилттай болбол нэг сарын дараагаас хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

ЭМЯ-ны зүгээс E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дуусжээ.

Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн өчигдөр уулзалт хийсэн байна.

"13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллага 13А маягтыг бичиж, илгээгээд иргэд ЭМДЕГ-тай гэрээтэй дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой юм.

2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа"-г Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын/ЭМДЕГ/ дарга Л.Бямбасүрэн хэлж байсан юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлөх боломжтой боллоо

Олон улс болон улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах туршилтын ажил улсын хэмжээнд үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн төлбөр авах 28 цэг байдаг. Үүнээс Улаанбаатар

Цэргийн штабын офицер ахлагч нарт мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2022 онд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг, НЗДТГ-ын Цэргийн штабын 2022 онд зохион байгуулах сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн штабуудын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.