loader
Малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон зургаан настай хүүг гэрээс нь 25 км зайнаас шөнө дунд 03 цагийн үед олжээ.

skip-share

Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Ихэр” гэдэг газар 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамтаар хүүг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 25 км-т Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.

Эх сурвалж: ОБЕГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сар шинийн баярын өдрүүдэд АВТОБУС 07:00-22:00 цагийн хооронд үйлчилгээнд явна

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн Тээврийн Газраас тодрууллаа. Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээ

Худалдаа, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад шалгалт хийж эхэлжээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу жил бүр Гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.Энэ жилийн хувьд бат

Хөрөнгийн биржид 3.5 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 964,906,725.4 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 компанийн 3.5 сая хувьцааг 804,2