loader
Хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн тул зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасгийг түр ашиглана

Хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн тул зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасгийг түр ашиглана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх орны ачаалал нэмэгджээ.

Үүнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн сайд С.Чинзориг зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг гуравдугаар сарын 1-нийг хүртэл түр шилжүүлэх зохицуулалт хийх тушаал гаргалаа.

Уг зохицуулалтаар эхний ээлжид

  • Сүхбаатар дүүргийн 18-20 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг,
  • Баянзүрх дүүргийн 1-3, 25, 26 хороо, Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн 8, 13, 14, 16, 19 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын эмгэгийн хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 
  • Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-II, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Амгалан”, “Өргөө” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд харьяаллын дагуу жирэмсэн эхчүүдийн амьсгалын замын өвчлөл, дотрын тусламж үйлчилгээг хариуцах юм.

ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний жил эцсийн мэдээгээр аймаг, дүүргийн  хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар нэмэгдсэн юм.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн 2,088 орон дээр 1,979 хүүхэд эмчлүүлж байна. Нийт орны ачаалал 90.7 хувьтай байгаа бөгөөд эмнэлгийн коридор, зориулалтын бус өрөөнд хэвтсэн хүүхэд байхгүй байгаа хүүхэд байхгүй байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлд 2000 оноос өмнө барьсан 1844 барилга байна

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжу

Путин Иранд айлчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтолж эхэлснээсээ хойш хуучин ЗХУ-ын хилийн гаднах анхны олон улсын айлчлалаа өчигдөр /2022.07.19/ хийлээ. Тодруулбал, тэрбээр Иранд айлчилж, барууны орнуу

Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна

Улаанбаатар-Бээжин чиглэлд ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.Тэрбээр “Covid-19 цар тахлы