loader
ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай

ХӨСҮТ: Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай

Томуу, томуу төст өвчний тархалтын мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хүргэлээ.

Тэрбээр, Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн гурван долоо хоногт нэмэгдэж байна.  Нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос 3 хувиар өссөн үзүүлэлт. Томуугийн В, H1N1 болон А хүрээний вирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлийн шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, Хүүхдийн тасагт хэвтэн  эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувьд нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуугийн улирлыг угтуулан 2022 оны аравдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Вакцинд хамрагдсан байдал улсын хэмжээнд 82 хувьтай байна.

Вакцинд хамрагдсан байдал:

  • Хүүхдийн вакцинжуулалт-99 хувь
  • Жирэмсэн эхчүүд- 14 хувь
  • 65-аас дээш насныхан- 74 хувь
  • ЭМБ-ын ажилтнуудын-85 хувьд нь томуугийн вакцинд хамрагдсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдэд:

  • 100 хувь халуурсан, ханиалгасан
  • 20 хувь нь нусгайрах
  • 38 хувьд нь амьсгаадах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээллээ. 
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Азийн хүүхдүүд 2022” наадамд 13 орны тамирчид оролцож байна

ОХУ-ын Приморскийн хязгаарын Владивосток хотноо 7 дугаар сарын 28-нд “Азийн хүүхдүүд 2022” олон улсын спортын VII наадам нээлтээ хийв. Наадамд Армен, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Кыргызстан,

Тээврийн салбар 2022 онд 2.04 их наядын орлого олжээ

2022 оны байдлаар улсын хэмжээнд бүхий л төрлийн тээврийн орлого 2.04 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 47.6 хувиар өссөн үзүүлэлт юм.Хэдийгээр 2021 онтой харьцуулахад өссөн

Хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн тул зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн тасгийг түр ашиглана

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний хэвтэн эмчлүүлэх орны ачаалал нэмэгджээ.Үүнтэй холбогдуулан Эрүүл Мэндийн сайд С.Чинзориг зарим дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тусла