loader
Тээврийн салбар 2022 онд 2.04 их наядын орлого олжээ

Тээврийн салбар 2022 онд 2.04 их наядын орлого олжээ

2022 оны байдлаар улсын хэмжээнд бүхий л төрлийн тээврийн орлого 2.04 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 47.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хэдийгээр 2021 онтой харьцуулахад өссөн дүр зураглалтай боловч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт билээ.

Өнгөрсөн оны тээврийн салбарыг төрлөөр нь авч үзвэл төмөр зам алдагдалтай, харин авто тээвэр өссөн зураглалтай байна. Тодруулбал, авто тээвэр тэээн ачаа 84 хувиар өсжээ. Үүнд, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 2021 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Орлого нь 784.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Тэгвэл төмөр замын орлого 747 тэрбум төгрөгт хүрч, орлого нь гурван хувь буурчээ. Тодруулбал, төмрийн хүдэр, барилгын материал болон жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт буурсан нь нөлөөлсөн байна. Улмаар Улаанбаатар төмөр зам өнгөрсөн онд нийт 34 тэрбум төгрөгийн алдагдал хүлээв.

Харин агаарын тээвэр хоёр дахин өсөж, сүүлийн таван жилийн дээд хэмжээ буюу 505 тэрбум төгрөгийн орлого оллоо. Нийт 13 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна. Орон нутаг руу зорчигчдын тоо 3.4, олон улсад зорчигчдын тоо зургаа дахин өссөн нь дээрх орлогыг өсөхөд нөлөө үзүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн банкны 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөв

Хөгжлийн Банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төллөө.

Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах ШААРДЛАГА

ЗГХЭГ-аас зарлаж буй зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа танилцууллаа.Тэрбээр "Нэг. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруула

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.