loader
М.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өглөө

М.Бямбацогт: Төмөр замчдын үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгох үүрэг өглөө

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.01.09/ хуралдаанаар оффтэйк гэрээгээр барьсан төмөр замын үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон. Сайдын мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс Засгийн газарт хандаж,

  1. Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болсон
  2. Зүүн баян-Тавантолгой чиглэлийн төмөр замын холболтууд дуусаагүй учир яаралтай дуусгах
  3. Богдхан төмөр замын үнэ өндөр байгаа учир үйл ажиллагааг түр зогсоогоод үнийг бууруулах чиглэл өглөө" гэж мэдээлсэн.

Тэгвэл С.Бямбацогт сайд "Улаанбаатар төмөр замд бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.Энэ асуудлыг үндсээр нь таслан зогсоож, холбоотой бүх этгээдэд хатуу хариуцлага тооцож хуулийн байгууллагад шилжүүлэх болно. Мөн төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг Улаанбаатар төмөр замын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө." гэж мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Налайх дүүрэг ирэх өвлөөс шахмал түлш хэрэглэнэ

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, э

УБТЗ гол замын хүчирхэг 3 шинэ зүтгүүр худалдан авчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН гол замын өндөр хүчин чадалтай 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчиллээ. ОХУ-ын Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ зүтгүүр нь монгол орны нөхцөлд ту

БНХАУ-ын тал хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудалд нааштай хандаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талт уулзалт хийсэн. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын даргатай 2 талт уулзалт хийсэн юм.