loader
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Video call хийнэ" гэх зар байршуулан бусдыг залилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Video call хийнэ" гэх зар байршуулан бусдыг залилж байна

Цахим орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “#Video call хийнэ”, “#Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл бүртгэгдэж байна.

Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй тохиолдолд, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗГ: Ховд аймгийн засаг даргыг огцруулах шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг

Автомашинд амаржсан эмэгтэйн нөхөр ЭМ-ийн сайдад гомдол гаргажээ

Өргөө Амаржих газрын гадна машиндаа төрсөн эмэгтэйн нөхөр Э.А Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандаж гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо "Нэгдүгээр төрөх эмнэлэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд танаа

Б.Лхагвасүрэн: Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсооно

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.