loader
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнд

  • Уул уурхай олборлолт 2.4 (20%) их наяд төгрөг
  • Боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Арваннэгдүгээр сард аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.7 их наяд төгрөг болсон байна. Энэ өмнөх сараас 213.9 (8.7%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Мөн борлуулалт 3.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 459.9 (15.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр буюу 20 хувиар өссөн байна. Үүнд

  • Чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.9 (68%) их наяд төгрөгөөр,
  • Металлын хүдэр олборлолт 455.6 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус голлон нөлөөлсөн аж. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 0.8 хувиас 2.4 дахин өсөж, харин хүрэн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмал, газрын тос, хайлуур жоншны баяжмал өмнөх оны мөн үеэс 2.8–61.1 хувиар буурчээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ: Гурван супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.Улсын хэмж

Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.Тэрбээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүр

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн баривБүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны 06 дугаар сарын 13-