loader
Найман шарга Монголбанкны долларын ханш "30" төгрөгийн зөрүүтэй болсон байна

Найман шарга Монголбанкны долларын ханш "30" төгрөгийн зөрүүтэй болсон байна

Эрэлтээс шалтгаалж ам.долларын ханш сүүлийн зургаан сар тогтворгүй байгаа. Тухайлбал, одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.доллар 3200-3490 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр 80-100 төгрөгөөр буурчээ. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын хоёр ханшийн зөрүү ойртов. Цаашид эдийн засагт хүндрэл учрах төдийгүй, ханш улам өсч нэг ам.доллар 4000 төгрөг давах эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхаарууллаа.

Монголбанкны ам.долларын ханш 3391 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3420-3450 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 30-60 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950 төгрөгөөс дээд тал нь 3350 төгрөгт хүрсэн. Харин одоо энэ ханшийг эвдээд байгаа юм.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 4000 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд  тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм. Ямартай ч "Найман шарга", Монголбанкны ханшийн зөрүү ойртсон ч ам.долларын өсөлт үргэлжилсээр байна.


Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснээр, Монгол Улсын эдийн засаг хямралын нөхцөл байдалд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн гурван улирал хасах явсны эцэст эерэг тоонд шилжсэн. Хэдийгээр төсвийн орлого, гадаад худалдааны тэнцэл зэрэг цөөн макро үзүүлэлт эерэг байгаа ч үүний нөгөө талд үнийн өсөлт, валютын хомсдол, төлбөрийн тэнцэл, иргэдийн бодит орлогын бууралт зэрэг томоохон асуудлууд бидний өмнө байна. Мөн өрхийн орлогын бүтэц, орлого, зардлын харьцаа сөрөг хандлагыг зааж байна. Эдгээрийг дурдаж байгаа нь нөхцөл байдлыг сөргөөр харах гэсэнгүй. Цар тахал, дэлхийн улс төр, эдийн засгийн байдал, дотооддоо явуулж байгаа бодлого зэргээс шалтгаалж эдийн засаг ямар болчихсоныг бид бүхэлд нь харж дүгнэх шаардлагатай гэсэн санаа юм.

Цөөн эерэг үзүүлэлтийг харж сэтгэлээ хуурах нь алдаанд хүргэж болзошгүй.

Дээр дурдсан эдийн засгийн өсөлтөд шилжсэн байдал нь эдийн засгийн суурь өөрчлөлт гэж харахад хүндрэлтэй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний  өөрчлөлтийн задаргаанаас тодорхой. Тодруулбал, аж үйлдвэрийн салбар түүн дотор  уул уурхайн салбар уналттай, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын эерэг өөрчлөлтөд суурилсан багахан өсөлт нь цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдлын дараах динамик өөрчлөлт гэж харахаар байна.

Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн бүтэц, чадамжид суурилан харвал гадаад орчноос илүү хамааралтай байгаа нь бидний гол асуудал.

Учир нь өнөөг хүртэл бидний бүтээсэн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь энэхүү томоохон хямралын эсрэг сөрөн зогсох дотоод нөөц бололцоо ихээхэн багатай. Иймээс дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа өмнөд хөршийн эдийн засгийн байдалтай Монголын эдийн засгийн ойрын ирээдүйн хандлага ихээхэн хамаарна. Ирэх саруудад нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй гэсэн юм.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ирэх сарын 8-ныг хүртэл зөгийн тооллого хийнэ

Хөдөө Аж Ахуйн (ХАА) 2022 оны ээлжит тооллого тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус тооллогодМал аж ахуйГазар тариаланОйн аж ахуйАн агнуурЗагасны аж ахуй үйлдвэрлэл эрхлэгч өрх, аж ахуйн нэгжүүд хамрагд

Б.Лхагвасүрэн: Монголбанк энэ оноос олгох ипотекийн зээлийг орон нутаг руу түлхүү өгөхөөр анхаарч ажиллана

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаа боллоо.Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 ху