loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” музейн нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” музейн нээлтэд оролцлоо

Хүннү гүрний үеэс XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын хаад язгууртнууд, нүүдэлчин монголчуудын түүхийг харуулсан Их Эзэн Чингис хааны музейн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцлоо.


“Чингис хаан” музей байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны 280 дугаар тогтоолоор гаргасан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Мөн монголчууд бидний хувьд эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлсээрээ бахархах, хойч үедээ өв соёлоо уламжлан үлдээх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

“Чингис хаан” музей нь 2000 жилийн түүхэн дэх Монголын хаад язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны томоохон музей гэдгээрээ онцлог. 12 мянга орчим үзмэртэй, 93 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь 10 улсын номын сан, музейн архив дахь эд өлгийн зүйлсийн хуулбар уран бүтээл юм.

Бүтээн байгуулалтын хувьд олон улсын стандартад бүрэн нийцсэнээрээ “Чингис хаан” музей Монголын музейн салбарт жишиг болж байна. Энд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Дурсгал бүр QR кодтой байх бөгөөд үзэгчид гар утсаараа тус кодыг уншуулан монгол, англи, орос хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой ажээ.

“Чингис хаан” музей 2022 оны аравдугаар сарын 13-наас олон нийтэд үйлчилж эхэлнэ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрл

Д.Амарбаясгалан: Бид иргэдийн шаардлагыг хүлээн авна, яриа хэлцлээр асуудлыг шийдэх боломжтой

Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгнө.Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Ерөнхий сайд

Г.Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах ажлын баг байгуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын баг байгуулахаа мэдэгдлээ.