loader
Д.Амарбаясгалан: Бид иргэдийн шаардлагыг хүлээн авна, яриа хэлцлээр асуудлыг шийдэх боломжтой

Д.Амарбаясгалан: Бид иргэдийн шаардлагыг хүлээн авна, яриа хэлцлээр асуудлыг шийдэх боломжтой

Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар сайд нар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өгнө.

Жагсагчид хоёр дахь өдрөө жагсаалаа үргэлжлүүлж, Төв замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө өөрөө мэдээлэл өгөхөөр сэтгүүлчдэд зар тараасан ч хэвлэлийн хурлыг цуцалсан юм.   

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн маргааныг шүүхэд шилжүүлсэн. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт мөн олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг ил болгов. ЭТТ ХК-ийн нэг мөргөцөг алга болсон хэргийг 2017 оноос хойш ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой хэсэг шалгаж дуусаагүй байна.

Талбай дээр жагсаж буй иргэдийн тавьж буй шаардлагыг бид хүлээн авна. Жагсаалыг зохион байгуулж буй иргэдэд хандан яриа хэлцлийн журмаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэж хэлмээр байна. БНХАУ-ын Прокурорын байгууллагатай бид хамтран ажиллаж, манай улсаас гарсан болон тус улсын хилээр нэвтрүүлсэн нүүрсний хэмжээг тулгах шаардлагатай. Жижиг буюу "Эрдэнэс тавантолгой" ХК "ЭТТ"-н мөргөцөгөөс нүүрс авсан нь ил болсон ч одоог хүртэл энэ хэргийг шийдээгүй. Энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн болсон Н.Наранбаатар нарыг шалгаж байна. Бид иргэдийг маш сайн ойлгож байна. Өмнө нь улс төрчид халгаад барьж авдаггүй байсан асуудлыг бид эхлүүлсэн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр хүлээн авсан компани олон тэрбум төгрөгийн алдагдал учруулж, Монгол Улс ган үйлдвэрлэх боломжийг хаан, ихээхэн хохирол учруулсан. Бид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ил тод зарлана.

Хөгжлийн банкны тухайд энэ оны сүүл болон ирэх онд төлөх учиртай бондын төлбөрөө өөрсдийн эх үүсвэрээр төлөх чадамжтай болсон.          

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүн биш хууль засаглах ёстой гэж үздэг. Нүүрсний хулгайг бид Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцсэн. Ингээд "ЭТТ" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм. Энэ нь гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой асуудал юм. Нийт арван эрүүгийн хэрэг үүсээд шалгаж байна. Иргэд биднээс хэн хэн холбогдсон бэ хэмээн нэрс шаардаж байна. "ЭТТ" ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Төмөр амын захирал асан Н.Удаанжаргал, гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Дэлгэрдалай нарыг шалгаж байна. 

Яам, агентлагийн мэргэжилтнүүдийг ч шалгаж байна.             

Цаашид дахин ийм хэрэг гаргахгүйн тулд ирэх оны эхнээс уул уурхайн бирж байгуулан, биржээр нүүрсээ худалдана. УИХ биржийн хуулийг батална. Засгийн газар мягмар гараг бүрд "ЭТТ" ХК-д хийж буй ажлын мэдээллийг авч байна.   

Нүүрсний хулгай олон талыг хамарсан тул ил ярих ч зүйл байна, болохгүй ч асуудал байна. Төрийн өмчит ААН-үүдийн засаглалыг ил тод болгох ажлыг мөн эхлүүлсэн. Зарим ААН-ийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр худалдаална. 

Иргэдийн барьсан шаардлагыг харахад бид мэдээллээ иргэдэд цаг тухайд нь өгч байх ёстой юм байна. АПУ-гийн П.Батсайхан, "Энержи Ресурс"-ийн Ж.Оджаргал, "Голомт"ын Д.Баясгалан нарыг хуулийн байгууллагууд шалгаагүй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 122,091 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,924 тн буюу 48 хоногийн, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29 хоногийн, ДТ 78,266 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 50 хоногийн нөөц бий аж.

“Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд болно

Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.