loader

Шуурхай мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдгэлзүүлэх асуудлыг шийдэх ёстой гэдэг санал гаргасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ асуудлыг шийдэгдтэл завсарлага аваад байсан МАН-ын бүлгийн завсарлага энэ хүрээд дуусаж байгааг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Ингэснээр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар шийдэлгүй орхисон Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнд тооцох тухай тогтоолын төслийг батлах эсэхээр дахин санал хураалт явуулав. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төсөл батлагдлаа.  

Уг тогтоолын төсөл батлагдсанаар Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ. 

Харин нэгэнт УИХ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан учир өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэх шаардлагагүй аж. 

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүү

Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгов

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах х

ҮАБЗ хуралдсаны дараа Засгийн газар ээлжит бус хуралдаан хийнэ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал өнөөдөр 12 цагаас зарлагдаад байна. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдах талаар эх сурвалжууд мэдээллээ. Коронавирусийн гамшигтай холбоотойгоор ДЭМБ